• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпингийн айлчлалыг өндрөөр үнэлж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-07-24 10:57:50
    Сүүлийн өдрүүдэд, ХОУР-гийн Латин Америк, Европ, Африк тив дэх сонсогчид И-мейл, захиа ирүүлж, БНХАУ-ын дарга Ши Жиньпингийн Латин Америк тивд айлчлах үеэр хэлсэн үг, айлчлалын үр дүнг өндрөөр үнэлэв.

    Бразилын сонсогч Карлос Карвалхо бичсэн сэтгэгдэлдээ, Ши Жиньпиний Латин Америкад хийсэн айлчлал стратегийн чухал ач холбогдолтой, Хятадын хөгжлийн замд анхаарал хандуулж, нухацтай судалдгаа хийх шаардлагатай байна гэв. Тэрээр мөн Хятадын өөрчлөлт нээлтийн бодлого, 12-р таван жилийн төлөвлөгөө, GDP-ийн өсөлтийн хурдыг бууруулсан тухай дурдаж, эдгээр арга хэмжээ нь Хятадын иргэдийн амьжиргаанд чухал үүрэг гүйцэтгэсэн гэв.

    Аргентины сонсогч Жхвер Заффора, Ши Жиньпин дарга тохиромжтой үед Аргентинд айлчилсан юм. Хятад улстай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг Аргентин хүсэж байгаа бөгөөд БРИКС-ийн байгууллагад нэгдэн орох эрмэлзэлтэй байна. Ши Жиньпиний айлчлал Аргентин бие даасан хөгжлийн замаар замнахад ашигтай гэв.

    Испанийн сонсогч Жуан Диез, Ши Жиньпин Бразилд болсон БРИКС-ын орнуудын дээд уулзалтад оролцлоо. Тус байгууллага дэлхийн энх тайван хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв. \Урьхан\   
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе