• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ливийн үндэсний ардын их хурлын сонгуулийн дүнг сайшааж байгаагаа илэрхийлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-07-24 11:13:04

    24-ний өдөр, Хятадын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Хун Лей Ливийн байдлын тухай сурвалжлагчийн асуултанд хариулахдаа, Ливи үндэсний ардын их хурлын сонгуулийн дүнг нийтэлснийг Хятадын тал сайшааж байна. Тус орны улс төрийн шилжилт, эдийн засгийн сэргээн босголтонд бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэв.

    Хун Лей, сүүлийн үед Ливи үндэсний ардын их хурлын сонгууль хийж, эцсийн үр дүнг нийтэлсэн байна. Энэ нь тус улсын улс төрийн шилжилтийн явцад гаргасан чухал ахиц юм.

    Хятадын тал үүнийг сайшааж байна. Гэхдээ Ливийн дотоодод донсолгоотой байгаа болохоор байдлын асуудал хэрхэн өрнөх талаар сэтгэл зовж байна гэжээ. \Урьхан\  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе