• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Португалийн ерөнхий сайдын орлогчтой уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-07-25 10:01:33

       Хятад улсын дарга Ши Жиньпин 24-нд Португалийн Терсейра аралд Португалийн ерөнхийлөгчийн төлөөлөгч, ерөнхий сайдын орлогч Порташтой уулзлаа.

       Ши Жиньпин хэлэхдээ, хоёр сарын өмнө, Ерөнхийлөгч Сильва Хятадад айлчилж, бид сайн сайхан хэлэлцээ хийсэн, энэ нь хоёр орны бүх талын стратегийн түншийн харилцаанд шинэ хүчин сэлбэсэн билээ. Ирэх жил бол хоёр орны бүх талын стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байгаа, хоёр тал энэхүү нөхцөл боломжийг ашиглан, эдийн засаг худалдаа, техник, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, тэнгис зэрэг салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны харилцааг шинэ үе шатанд гаргахыг хүсэж байна гэжээ.

       Порташ хэлэхдээ, Португали Хятад хоёр орон Макаогийн асуудлыг амжилттай зохицуулсан, энэ нь орнууд хоорондын түүхийн асуудлыг зохицуулах талаар үлгэр жишээ үзүүлсэн юм. Португалид эдийн засгийн бэрхшээл тулгараад байсан үед, Хятад улс дэмжлэг туслалцаа үзүүлсэнд бид баярлан талархаж байдаг. Хятадын мөрөөдлийг Португали сайшааж байна, Хятад улс дэлхийн энх тайван тогтвортой хөгжлийг ахиулах талаар нэн их үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна. Хятадтай бүх талын стратегийн түншлэлийн харилцаагаа хөгжүүлж, улс төрийн яриа хэлэлцээгээ эрчимжүүлэн, эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт, тэнгис, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөтгөхөд Португали бэлэн байна гэжээ. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе