• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын тусгай элч ХАМАС-ын удирдагчтай уулзлаа

CRI       (GMT+08:00) 2014-07-25 10:29:28

      Хятадын дундад дорнодын асуудлаарх тусгай элч Ү Сыкэ 7-р сарын 24-нд Катарын нийслэл Дохад Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн ХАМАС-ын улс төрийн товчооны дарга Халед Мешаалтай уулзаж, Палестин Израилийн мөргөлдөөнийг эцэслүүлэх талаар ярилцсан байна.

       Ү Сыкэ хэлэхдээ, Палестин Израилийн мөргөлдөөн их олон хүний амь насыг хөнөөж, шархдуулан их хэмжээний эд хөрөнгийн хохирол учруулж, хүмүүнлэгийн нөхцөл байдал эрс муудаж байна. Хятадын тал үүнд сэтгэл эмзэглэж байгаа бөгөөд зэвсэгт хүчийг дураар ашиглаж байгаа үйлдлийг зэмлэн буруушааж байна гэжээ.

      Ү Сыкэ хэлэхдээ, одоогийн тулгамдсан асуудал бол хүчирхийллийг зогсоох явдал мөн, холбогдох талууд олон улсын хамтын нийгэмлэгийн гал зогсоох гэсэн уриалга болон зуучлалыг идэвхтэй дэмжин туслахыг хүсэж байна. Хятадын тал дундад дорнодын энх тайван тогтвортой байдлыг хамгаалахаар хүчин чармайж, энхийн хэлэлцээ хийлгэхээр идэвхтэй ажиллах болно. Үүний зэрэгцээ Газын зурвас болон Палестины ард түмэн хүмүүнлэгийн хүнд нөхцөл байдалд ороод байгаад боломжийн хирээр туслалцаа үзүүлэх болно гэжээ.

        Халед Машал хэлэхдээ, Палестины ард түмний шудрага үйлсийг эрс дэмжиж байгаа Хятадын байр суурийг ХАМАС сайшааж, Хятадын талын Палестин Израилийн гал зогсоох, Газын бүсийн хүмүүнлэгийн хямралыг зохицуулахын төлөө гаргаж байгаа хүчин чармайлтад талархаж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Газын бүсийн хориг арга хэмжээг цуцлуулахыг ХАМАС хүсэж байна, мөн Палестины ард түмний хууль ёсны эрх ашгийг анхааран үзэж даруй гал зогсохыг хүсэж байна гэжээ. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе