• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинэ үйлдвэрийг зах зээлийн шударга өрсөлдөөний дунд өсгөх хэрэгтэй

CRI       (GMT+08:00) 2014-07-28 10:53:19

      Саяхан Хятадын ерөнхий сайд Ли Кэчян зарим шинэ бүртгэгдсэн аж ахуйн нэгжийн хариуцлагатай хүмүүстэй уулзаж шинэ үйлдвэрийг зах зээлийн эрх тэгш өрсөлдөөний дунд өсгөн нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээн тэмдэглэжээ.

      Засгийн газрын байгууллагын ажлыг хялбарчилж, эрхийг аж хуйн нэгжид шилжүүлсэн буюу ялангуяа арилжааны бүртгэлийн системд өөрчлөлт оруулснаас хойш Хятадын шинээр бүртгэгдсэн аж ахуйн нэгж маш түргэн нэмэгдэж, энэ оны эхний хагас жилд Хятадын хэмжээнд нийт 1 сая 680 мянган шинэ аж ахуйн нэгж бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 57 хувиар өсжээ. Эхний хагас жилд эдийн засгийн өсөлт буурах дарамт нэлээд их байсан ч шинээр нэмэгдсэн ажлын байрны тоо 2013 оны мөн үеэс давж, түүнчлэн засгийн газрын байгууллагын ажлыг хялбарчилж, эрхийг аж ахуйн нэгжид шилжүүлж, бусад холбогдох өөрчлөлтүүд ч чухал тулгуур үүрэг гүйцэтгэснээр эдийн засаг тогтвортой байдлаа хадгалж чадсан байна.

1 2 3 4 5
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе