• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадад хувийн хэвшлийн анхны банкнууд байгуулагдах гэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-07-28 16:29:54

    Хятадын Банк санхүүгийн хяналтын комиссоос 7-р сарын 25-нд гаргасан мэдэгдэлд, Шэньжэнь, Вэньжөү, Тяньжиний хувийн хэвшлийн гурван банк байгуулах өргөдлийг зөвшөөрсөн байна. Хувийн хэвшлийн анхны банкнууд ирэх жилийн цагаан сарын өмнө ажиллах боломжтой гэжээ. Жижиг дунд аж ахуйн нэгжийн хөрөнгө нийлүүлэх бэрхшээлтэй асуудалтай харьцуулбал хувийн хэвшлийн гурван банк байгуулахыг зөвшөөрсөн нь банк санхүүгийн салбарын бүтцэд чухал ач холбогдолтой гэж судлаачид үзэж байна.

    7-р сарын 25-нд Хятадын Банк санхүүгийн хяналтын комиссын дарга Шан Фүлинь, хувийн хэвшлийн гурван банк байгуулах өргөдлийг зөвшөөрсөн юм. Тэр бол Тэн Шюнь, Бай Е-юань, Ли Е зэрэг хүмүүсийн санаачилсан Шэньжэний Чяньхайвэйжүн банк, Жэн Тай, Хуафэн нарын санаачилсан Вэньжөүгийн Иргэний худалдааны банк, Хуабэй, Майгэү нарын санаачилсан Тяньжиний Жиньчэн банк болно.
Хятадын Банк санхүүгийн хяналтын комиссын тогтоолын дагуу энэ гурван банкийг байгуулах бэлтгэл хугацаа 6 сар буюу ирэх цагаан сараас өмнө хувийн хэвшлийн анхны банкийг нээн ажиллуулах болно. Вэньжөүгийн Иргэний худалдааны банкийг санаачлан байгуулагчийн нэг, Жэнтай корпорацын дэд захирал Шюй Жи-ү,

    "Одоогийн бэлтгэлээс үзвэл, Вэньжөүгийн банк 6 сард багтан ажиллаж чадна. "


    Хувийн хэвшлийн банкны туршилтын 5 цэгт хамгийн алдартай банк болох А Ли банк бэлтгэн байгуулах зөвшөөрөл авсан гурван банкинд багтаагүй нь тус салбарынхны хувьд гайхмаар зүйл болжээ. Хятадын Банк санхүүгийн хяналтын комисс энэ талаар мэдэгдэхдээ, өнгөрсөн баасан гараг хүртэл А Ли банк бэлтгэн байгуулах өргөдөл өгөөгүй гэжээ. А Ли жижиг бичил банк санхүүгийн үйлчилгээний корпорацын дэд захирал Юй Шэнфа үүнтэй холбогдуулан, А Ли банкийг зөвхөн сүлжээний банк болгоно гэжээ. Тэрээр,

    "Бид одоо яг яаралтай бэлтгэж байна. Цул сүлжээний банк учраас олон ажлыг бид бүрэн бэлтгэхийг бодож байна"

    Хувийн хэвшлийн банк төрийн өмчийн худалдааны банктай өрсөлдөх хүчин чадал байхгүй, өөрийн өвөрмөц онцлог, зах зээлд хандах чиглэлээ тогтоох нь заавал замнах ёстой зам юм. Бүх банкны банк санхүүгийн байгууллага бүрэн, том чиглэлээр ажиллахыг банк санхүүгийн хяналтын комисс ч хүсэхгүй гэж тус салбарынхан үзэж байна. Хятадын банк санхүүгийн хяналтын комиссын хоёрдугаар хэлтсийн дарга Ян Липин,

    "Банк санхүүгийн байгууллага тодорхой онцлогтойгоор хөгжих стратегийг бид урамшуулан дэмжиж, харин том бөгөөд иж бүрэн байхыг дэмжихгүй" гэжээ.

    Хувийн гурван банк зөвшөөрөл авсан мэдээлэл тус салбарынханд баяр хөөртэй үйл явдал болов. Мэргэжилтний үзэж буйгаар, бичил аж ахуйн нэгжийн хөрөнгө мөнгөний бэрхшээлтэй асуудлыг зохицуулахад энэ нь тус дэм болох юм байна. Гэвч зарим мэргэжилтнүүд, хувийн банк хөгжлийн анхны шатандаа байгаа болохоор, маш олон аж ахуйн нэгжийн их хэмжээний хөрөнгө мөнгөний бэрхшээлтэй асуудлыг бүхнийг зохицуулж чадахгүй.

    Харин хувийн банк гарч ирснээр, монополийг хязгаарлах, банкны салбарын бүтэц байршуулалтыг зохицуулахад тодорхой ач холбогдолтой юм гэжээ. Төв банкны валютын бодлогын комиссын гишүүн Чэн Юйлү,

    "одоогийн байдлаар, банк санхүүгийн зах зээлийн өрсөлдөөн хангалттай биш учраас монополын ажиллагаа, төлбөр хураамж хэт их зэрэг асуудал бий. Хувийн хэвшлийн эдийн засгийн үйл ажиллагаагаар эдгээр асуудлыг нухацтай зохицуулж болох юм" гэжээ.

    Банк санхүүгийн салбарт хяналт тавих байгууллагаас сурвалжлагч мэдээлэхдээ, туршилтын журмаар зөвшөөрөгдсөн хувийн 5 банкнаас гадна, хяналт удирдлагын салбараас өргөдлөө өгсөн бусад байгууллага нэгжтэй харилцаж байгаа бөгөөд төв баруун бүсийн аж ахуйн нэгжүүд өргөдөл өгөх бэлтгэл шатандаа байгаа юм гэжээ. Шинжээчид, Нин Шя, Ань Хүй зэрэг газарт байгаа аж ахуйн нэгж нэгэнт өргөдлөө өгсөн учраас удалгүй зөвшөөрөл авч, туршилтын журмаар ажиллах хувийн банк болох юм гэжээ.




Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе