• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Лаос улсын даргатай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-07-28 21:13:28

    Энэ сарын 28-нд, ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжин хотноо Лаосын АХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Лаос улсын дарга Жумалитай уулзав. Хоёр тал хоёр орны харилцаа, засаглал хэрэгжүүлэх үзэл баримтлал түүнчлэн харилцан сонирхож буй олон улс бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, чухал нийтлэг ойлголтод хүрэв. Олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч хоёр нам хоёр ард түмний харилцааг тасралтгүй түлхэн урагшлуулж, сайн хөрш, сайн найз, сайн нөхөр, сайн түнш болохоор хүчин зүтгэнэ гэж цохон тэмдэглэв.

    Ши Жиньпин, Хятад Лаосын ард түмэн үнэнч сэтгэлээр харилцаж, үеийн үед найрсаг байсаар ирсэн юм, харилцан ашигтай харилцан итгэлцсэн Хятад Лаосын бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг баяжуулсаар ирэв. Өдгөө хоёр орон бүгд өөрчлөлт хөгжил, тогтвортой байдлын чухал үүрэгт тулгарч байна, олон улс бүс нутгийн байдалд шинэ өөрчлөлт гарч байна. Хятад Лаосын хоёр тал өөрийн орны амин чухал ашиг сонирхлыг хамгаалж, өөрийн байдалд нийцсэн хөгжлийн замналаар замнахыг харилцан хэлбэрэлтгүй дэмжиж, өөрийн учир явдлаа сайтар зохицуулах хэрэгтэй. Лаосын АХН бүх нам бүх ард түмнийг дайчилж өөрчлөлт шинэчлэлийн замналаар замнаж, 9 дэх удаагийн төлөөлөгчийн их хурлаар дурдсан олон зорилтыг биелүүлж чадна гэдэгт итгэж байна гэв.

    Тэрээр, Хятад улс Лаосын өндөр давхаргатай хэлхээ холбоогоо эрчимжүүлж, чухал асуудлаар байнга харилцаж, хоёр намын солилцоо хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан суралцаж, засаглал хэрэгжүүлэх төвшнөө дээшлүүлэхэд бэлэн байна. Хоёр тал хөгжлийн стратегийг нэгдүүлж, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа тасралтгүй урагшлуулах ёстой. Мөн олон улс бүс нутгийн үйл хэргээр нягт харилцаж, Хятад АСЕАН-ы харилцааг эрүүлээр хөгжүүлэн, бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд тус дөхөм үзүүлэхэд бэлэн байна гэв. \Урьхан\
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе