• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үндэсний соёлын өв уламжлагч хүүхдийн наадам болов

CRI       (GMT+08:00) 2014-07-31 18:03:55


      Тоглолтын даргаа МУ-ын Соёл Спорт Аялал Жуулчлалын сайд Ц. Оюунгэрэлтэй сурвалжлагч уулзаж ярилцсан юм. Оюунгэрэл сайд, өнөөдөр Хүүхдийн олон улсын найрамдал зусланд олон үндэстэний хүүхэд цугларч өв соёлоо сурталчилж, өөр өөрсдийн тоглолтоо толилуулав. Энэ наадам хүүхдийн үндэстэний өв соёлоо залгамжлан өвлөж авч байгааг нүдээр харах, харилцан бие биеэсээ сурах, өв уламжлагч нартай нүүр тулан уулзах гайхалтай боломж олгож байгаагаараа онцлог юм. Олон орны зочдын дотор БНХАУ-ын ӨМӨЗО-ны сайхан хамтлаг ирж оролцлоо. Хүүхдүүдийн бүх номер уран бүтээлийн өндөр түвшинд байлаа. Энэ бол ямар нэгэн мэргэжлийн соёлын байгууллага биш, жирийн сургуулийн сурачдын тоглолт гэж хэлэхэд итгэмээргүй сайхан тоглолт боллоо гэжээ.

1 2 3 4 5 6 7 8
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе