• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Торгоны замыг сурталчлах хэвлэл мэдээллийн ажиллагаа Ганьсү мужид болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-08-01 15:30:25

        8-р сарын 5-нд "Их Торгоны зам, гайхамшигт Ганьсү нутаг" нэртэй олон улсын соёлын солилцоо, хэвлэл мэдээллийн сурталчилгааны ажиллагааны нээлтийн ёслол Ланьжөүд болно. Энэхүү арга хэмжээг Хятадын Олон Улсын Радио Ганьсү мужийн радио телевизийн газартай хамтран зохион байгуулж байгаа юм.

        Ши Жиньпин даргын дурдсан "Торгоны замын эдийн засгийн бүс", "Тэнгисийн Торгоны зам дагуух орнууд" стратегийн бодлого тасралтгүй хэрэгжиж байгааг дагаад "Торгоны зам" нь Ази, Африк, Европын улс төр, эдийн засаг, аюулгүй байдал, соёлыг холбосон чухал зангилаа болоод байна.

        Энэхүү үйл ажиллагаанд гадаад дотоодын хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийг хамруулан, 10 хоногийн турш фото зураг, дүрс бичлэг, текст, тэмдэглэл зэрэг хэвлэл мэдээллийн төрөл бүрийн хэлбэрээр Торгоны зам болон Ганьсү нутгийн үлгэр түүхийг дэлхий дахинд харуулан, Ганьсүгийн 27 сая оршин суугчийн хүсэл мөрөөдлийг өгүүлж, Ганьсүгийн эв нэгдэлтэй, нээлттэй, хөгжиж буй шинэ дүр төрхийг олон улсад сурталчлах юм. \Н.Пүрэвжав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе