Шиньжяны Тяньшань сайтад мэдээлснээр, Үндэсний цахилгаан эрчим хүчний сүлжээний Шиньжян дахь цахилгаан эрчим хүчний компани саяхан 35 кв хүчин чадалтай Улиастайн цахилгаан станцыг байгуулан ашиглалтад оруулж, Улиастай боомтын хилийн цэргийн анги болон ойр орчмын 210 малчин өрхийг тог цахилгаантай болголоо. Улиастай боомтын ойр орчмын нутаг 62 жилийн турш цахилгаангүй байсан нь ийнхүү эцэс болжээ.
Улиастай боомт бол Шинжяны Чанжи хотон үндэстний өөртөө засах жөүгийн нутаг дахь улсын боомт бөгөөд Хятад, Монголын хил дээр оршдог, 1992 онд нээгдсэн боомт юм. Цахилгаан эрчим хүчний төв сүлжээнээс алслагдмал учраас уг бүс нутаг нь голцуу дизель хөдөлгүүртэй машин тоноглолоор цахилгааны хэрэгцээгээ хангадаг байсан ч хүрэлцээ муутайгаас болж хилийн боомтын худалдаа, хилийн бүсийн аюулгүй байдлыг хянаж удирдах ажилд хүндрэлтэй байсан юм.