• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван И Монгол улсын ГХ-ын сайд Лувсанвандангийн Болдтой уулзлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-08-09 15:20:20

    Хятадын ГХ-ын сайд Ван И 8-ны өдөр Мьянмарын нийслэл Нейпьидод Зүүн Азийн хамтын ажиллагааны ГХ-ны сайд нарын цуврал хуралд оролцохдоо Монгол улсын ГХ-ын сайд Лувсанвандангийн Болдтой уулзлаа.

    Ван И хэлэхдээ, энэ жил бол Хятад Монгол дипломат харилцаа тогтоосон 65 жилийн ой, Хятад Монголын найрамдал хамтын ажиллагааны харилцааны гэрээнд өөрчлөлт оруулсны 20 жилийн ой, Хятад Монгол найрамдлын жил болно. Мөн ч Хятад Монголын харилцааны түүхэн хөгжлийн чухал жил болно гэдэгт итгэж байна. Хоёр тал дээд зиндааны хэлхээ холбоо болон улс төрийн итгэлцлээ эрчимжүүлж, Хятад Монголын харилцааг гүнзгийрүүлэн өргөжүүлж, дэд бүтцээ харилцан холбох, эрчим хүчний зэрэг талын ажил хэрэгч хамтын ажиллагааг шинэ ахицтай болгож, хоёр орны хамтын ажиллагаанд нэн өргөн уудам хэтийн төлөв нээж, хоёр орны хүмүүнлэгийн солилцоог өргөтгөн, хоёр ард түмний харилцан ойлголцол болон найрсаг сэтгэлийг тасралтгүй нэмэгдүүлэх ёстой гэжээ.

    Л.Болд хэлэхдээ, Монголын тал Хятадтай харилцаа хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилж байна. Хятадын талтай хамтаар хөгжлийн боломжийг барьж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе