• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрхэм хүндэт радио сонсогчид, интернет ашиглагчид танд

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-08-09 20:30:07

        БНХАУ-ын дарга Ши Жиньпин МУ-д хийх албан ёсны айлчлал болон Хятад Монгол хоёр орны дипломат харилцааг тогтоосны 65 жилийн ой, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны гэрээг шинэчилсний 20 жилийн ой, хоёр орны хүмүүнлэгийн солилцооны жилд зориулан манай радио болон МУҮОНР-тай хамтран тусгай нэвтрүүлэг бэлдэж байна.

        Тус нэвтрүүлгийг 8-р сарын 18-нд манай радиогоор болон интернетээр дамжуулах болно. Нэвтрүүлэгт хоёр орны холбогдох зочид оролцож, түүнчлэн дарга Ши Жинпины албан ёсны айлчлалын талаар яриа өрнүүлэх юм. Та бүхнийг манай нэвтрүүлэгт анхаарлаа хандуулж, санал бодлоо хуваалцахыг хүсэж байна. Хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар дэвшүүлэх санал санаачилга, асуун сонирхох зүйл байвал 8-р сарын 16-аас өмнө манай сүлжээд хандаж, санал сэтгэгдлээ ирүүлнэ үү. бид таны асууж сонирхосон зүйлийг намай нэвтрүүлэгт оролцох зочин тусгай нэвтрүүлгийн явцад хариулах болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе