• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол Хятадын уул уурхайн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг хүсэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-08-13 17:11:48

        Монгол улсын Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид 12-нд Хятадын сэтгүүлчдэд сурвалжилга өгөхдөө, сүүлийн жилүүдэд Монгол, Хятад хоёр орон уул уурхайн салбарт нааштай хамтран ажиллаж байна. Цаашид ч тус салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэж найдаж байна гэлээ.

      Р.Жигжид хэлэхдээ, Монголын уул уурхайн салбарын нийт хөрөнгө оруулалтын 51 хувь нь Хятадынх. Монгол улс уул уурхайн хайгуулын 31 төсөл, олборлолтын 16 төсөл хэрэгжүүлж байгаагаас 3 төсөл дээр нь Хятадын талтай хамтран ажиллаж байна. Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 65 жил тохиож буй энэ онд Монгол улс Хятад улстай байгуулсан стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг ихэд чухалчилж байна гэжээ.

       Эдүгээ Монгол улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг нарийн боловсруулах технологи сайн биш байгаа тул Хятадын талтай хамтран ажиллах цар хүрээгээ өргөжүүлэн тэлэхийг хүсэж байна гэж Р.Жигжид онцлов.

       Тоо баримтад харуулснаар, 2012 онд Хятад Монголын худалдааны нийт хэмжээ 6 тэрбум 600 сая ам доллар хүрч, Монголоос Хятадад экспортолсон хэмжээ 3 тэрбум 900 сая ам доллар буюу Монголын экспортын нийт хэмжээний 70 гаруй хувийг эзэлжээ. 2012 онд Хятадаас Монголд хөрөнгө оруулсан нийт хэмжээ 2 тэрбум ам долларыг давж, Хятад улс Монгол улсын худалдааны хамгийн том түнш бөгөөд хөрөнгө оруулагч орон хэвээр байлаа. Уул уурхайн салбарын хамтын ажиллагаа бол Хятад Монголын хамтын ажиллагааны чухал салбар юм. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе