• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Сингапурын ерөнхийлөгчтэй уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-08-16 16:20:55

      16-ны үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин Нань Жин хотод Сингапурын ерөнхийлөгч Тан Кен Ямтай уулзаж, Нань Жингийн залуучуудын олимпын наадамд тусгайлан оролцохоор морилон саатсан түүнийг баярлан угтаж буйгаа илэрхийлэв. Тан Кен Ям хэлэхдээ, Хятад улсын амжилттай зохион байгуулалт дор, Нань Жингийн залуучуудын олимпын наадам лавтайяа амжилтай болно гэдэгт итгэж байна гэжээ.

      Ши Жиньпин тэмдэглэхдээ, Хятад Сингапур дипломат харилцаа тогтоосноос нааш, хоёр орны харилцаа хурдтай тогтвортой хөгжиж, хоёр орны хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, гэгээн саруул ирээдүйг цогцолсон байна. Хятадын тал хоёр орны харилцааны хөгжлийн сайн байдалд сэтгэл хангалуун байгаа ба Сингапурын талтай хамтаар чармайж, хоёр орны хамтын ажиллагааг ахиулж, Хятад болон АСЕАН-ы орнуудын хамтын ажиллагааг үргэлжлэн хошуучлахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

      Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Хятад Сингапур хоёр тал, хоёр орны удирдагчийн харилцаа холбооны байдлыг хэвээр хадгалж, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, гол ашиг сонирхол болон анхаарч байгаа чухал зүйлээ харилцан хүндэтгэн чухалчилж, том чухал асуудлаар санал бодлоо даруй түргэн гүнзгий солилцох ёстой. Хоёр тал Сү Жөүгийн аж үйлдвэрийн парк, Тянь Жиний экологийн хот зэрэг тэргүүн чухал төслийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ, Хятадын баруун бүсийн хөгжилд Сингапур улам идэвхтэй оролцохыг Хятадын тал сайшаана. Хятад Сингапурын хоёр талт харилцаа болон Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийг сайтар ашиглаж, хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээ зэргийг чөлөөтэй мөртөө дөхөм дөт болгохыг түргэтгэж, банк санхүү, хүрээлэн буй орчин, шинжлэх ухаан техник, нийгэм соёл, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Сингапур улс нь Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкыг үүсгэн байгуулагчийн нэг болохыг Хятадын тал сайшаана. Хятад Сингапурын хамтын ажиллагааг судлах төвийг түргэхэн байгуулж, хоёр орны хамтын ажиллагаанд оюун ухааны дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна гэжээ. \Ган\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе