• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-08-16 16:20:47

     БНХАУ-ын дарга Ши Жинпин 16-ны үдээс өмнө Наньжинд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунтай уулзав. Ши Жиньпин, Ирэх он бол НҮБ-ын байгуулагдсан 70 жилийн ой юм, Олон улсын хамтын нийгэмлэг энэхүү завшаан боломжоор НҮБ-ын үндсэн дүрэм, зарчмыг баталгаажуулж, олон талт үзлийг эрчимжүүлэн, дэлхийн энх тайван хөгжилд тус дөхөм үзүүлэх ёстой. Энэ оны 9-р сард болох НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн дээд хуралд Хятадын тал идэвхтэй оролцож, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах тухай олон улсын хамтын ажиллагаанд шинэ хүчин сэлбэнэ гэв.

    Бан Ги Муны Наньжингийн залуучуудын олимпын нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэнд Ши Жиньпин дарга талархал илэрхийлээд, залуучуудын олимпын зориг санаа нь НҮБ-ын үндсэн зорилттой нэгдэж байна гэв. Олимпын наадам амжилтанд хүрэхийн сайн сайханы ерөөлийг дэвшүүлээд Бан Ги Мун, уг наадам залуучуудын соёл, үндэстэн, шашны ялгаа зөрөөг давж, найрамдлыг зузаатган, дэлхийн энх тайван хөгжилд тус дөхөм үзүүлж, ирээдүйд шинэ боломжийг авчирна гэдэгт итгэж байна. Хятад улс олон улсын үйл хэрэгт улам чухал үүрэг гүйцэтгэж байгааг НҮБ сайшааж байгаа бөгөөд Хятадын талтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, цаг уурын өөрчлөлтийг зохицуулахад бэлэн байна гэв.

    Саяхан Юньнаний газар хөдлөлтийн гамшигт өртсөн хүмүүстэй сэтгэлээ хуваалцаж байхаа Бан Ги Мун илэрхийлж, Хятадын засгийн газрын түргэн шуурхай аврах арга хэмжээ авсныг сайшааж байгаагаа илэрхийлэв.

    Бан Ги Мун, НҮБ Африкийн холбогдох оронд тусалж, Эбола-г тогтоон барьж байна, Мөн Хятадын цаг даруйд нь тусламж үзүүлсэнд баярлаж байна, Хятад улстай адилаар Африкийн эболатай тэмцэх ажилд оролцохыг Олон улсын хамтын нийгэмлэгт хүсэж байна гэв. \Урьхан\   

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе