• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бан Ги Мун Наньжин Их Сургуульд лекц уншлаа

CRI       (GMT+08:00) 2014-08-17 16:07:19

      НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун 16-нд Наньжин Их Сургуульд хүрч, Хятадын залуучуудтай уулзахдаа, Хятадын орчин үеийн соён гэгээрүүлэгч Лян Чичаогийн үгнээс иш татан Хятадын залуучуудад ихээхэн хүсэл эрмэлзэл тавьж байгаагаа илэрхийлжээ.

       Уг арга хэмжээ "Залуучуудын оролцоо, хамтын хөгжил" уриан дор болж, 200 гаруй суудалтай заалд хүмүүс дүүрэн суусан байлаа. Залуучуудын Зуны Олимпын 2-р Наадмын нээлтийн ажиллагаанд оролцохоор ирсэн Бан Ги Мун ярианыхаа эхэнд Хятад хэлээр мэндчилж хүмүүсийн урмыг хөгжөөсөн байна.

       Бан Ги Мун хэлэхдээ, биеийн тамир спортоор дэлхий нийтийн хамтын ажиллагааг ахиулан, нийгмийн өөрчлөлтийг авчирч чадна гэдэгт НҮБ эргэлзэхгүй байна. Наньжингийн залуучуудын олимп энх тайванч хөгжлийг ахиулах үйлст чухал өв болохыг би чин сэтгэлээсээ хүсэж байна, мөн ч адил бус шүтлэг бишрэлтэй, адил бус үндэсний харьяалалтай хүмүүсийн эв нэгдлийг ахиулахыг хүсэж байна. Энэ бол НҮБ-ын дүрмийн зорилт болно гэжээ.

        Одоо НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэхэд 500 хоног үлдээд байна. Бан Ги Мун хэлэхдээ, бид одоо яг түүхийн маш эмзэг цаг үед байж, олон бэрхшээл тулгарч байна, бидэнд та бүхний дэмжлэг, идэвхтэй оролцоо хэрэгтэй болоод байна гэжээ. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе