• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Томас Бахтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-08-17 16:07:17

       Хятад улсын дарга Ши Жиньпин 16-ны өдөр Наньжинд Олон Улсын Олимпын Хорооны дарга Томас Бахтай уулзжээ.

       Ши Жиньпин заахдаа, залуучуудын олимпын наадам нь маш шинэлэг санаатай байж, спорт болон соёл, боловсролыг нэгтгэснээрээ дэлхийн олон орны залуу багачуудын ур авьяас, тар шандсаа сойх чухал индэр болж байгаа төдийгүй, мөн ч тэд үзэл бодлоо солилцон, олимпын зориг санааг дэлгэрүүлэх чухал тавцан болж, залуу хүмүүс амьдралын зөв арга хэлбэр болон овор байдалтай болохыг нь хөтлөн дайчилж байгаагаараа дэлхийн олон орны залуучуудын эв найрамдлыг бэхжүүлэх нь дамжиггүй юм. Хятад улс Наньжинд зохиогдож байгаа Олон улсын залуучуудын олимпын 2-р наадмын бэлтгэл ажлыг маш чухалд авч үзэн, олон талын баталгааг хангахыг хичээсэн гэжээ.

       Тэрээр цааш нь цохон тэмдэглэхдээ, Олон Улсын Олимпын Хорооны өөрчлөлтийг ахиулахыг Хятад улс сайшааж байгаа бөгөөд олимпын хөдөлгөөнийг хөгжүүлж, дэлхийн тогтвортой хөгжлийг ахиулахад нэн их хувь нэмрээ оруулахад бэлэн. Бээжин болон Жанчхүү хот нь 2022 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хотод нэр дэвшиж, Хятадын төр засаг болон ард түмэн Бээжингийн олимпын дараа нэгэн удаагийн өвлийн олимпыг амжилттай зохион байгуулж, олимпын хөдөлгөөнд шинэ хүчин зүтгэл оруулахыг хүсэж байна гэжээ.

       Томас Бахтай хэлэхдээ, ОУОХ дэлхий дахинд олимпын зориг санаа уламжлахаар чармайж, Хятад улс хоорондын хамтын ажиллагаа болон Хятад улсын спортын ажил төрлөө хүч тавин хөгжүүлж, олон улсын олимпын хөдөлгөөнд чухал хувь нэмэр оруулахаар чармайж байгааг өндрөөр үнэлж байна. Наньжингийн олон улсын залуучуудын зуны олимпын наадмын бэлтгэл ажил маш сайн байж, спортын ажил төрлөөр эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулах талаар үлгэр жишээ болсон байна. Энд энэхүү наадмыг амжилттай зохион явуулж байгаа Хятад улсын засгийн газар болон Наньжин хотын иргэдэд гүнээ талархал илэрхийлж, наадам бүрэн дүүрэн амжилттай болохыг хүсэн ерөөе. Хятад улсын Бээжин хот 2008 оны зуны олимпын наадмыг гайхалтай сайхан зохион байгуулсан болохоор Бээжин болон Жанчхүү нь өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хот болохыг би хүсэн ерөөж байна гэжээ.\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе