• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Худалдаанд дөхөм үзүүлэх гэрээ"-г товлосон ёсоор баталж чадаагүйд харамсаж байна

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2014-08-18 16:00:45

    Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий зөвлөл "Худалдаанд дөхөм үзүүлэх гэрээ"-г товлосон хугацаанд нь баталж чадаагүйтай холбогдуулан Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шэнь Даньян 18-нд үг хэлж, үүнд харамсаж, сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлжээ.

    "Худалдаанд дөхөм үзүүлэх гэрээ" бол WTO байгуулагдсан 19 жилийн туршид анх тохиролцсон олон талт худалдааны гэрээ юм. Талууд зөрчлөө арилган, асуудлыг зохицуулах арга зам олохыг Хятад улс хүсэж байна гэж Шэнь Данья онцолжээ.

    "Талууд Балийн сайд нарын хурлын шийдвэрийг бүх талаар тэнцвэртэй хэрэгжүүлж, Дохагийн уулзалтын хөгжлийн зорилтын дагуу энэ жилд багтаан тэнцвэртэй, хэрэгжүүлж болохуйц ажлын төлөвлөгөө гарган, Дохагийн хэлэлцээг бүх талаар дуусгахад суурь тавьж өгөхийг Хятад улс уриалж байна " гэж Шэнь Даньян хэллээ. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе