![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятадын Гадаад Харилцааны Яамны сайдын туслах Лю Жяньчао 18-ны өдөр Бээжин хотноо, Хятад Монгол хоёр тал уул уурхайн нөөц баялгийг ашиглах, дэд бүтцийн бүтээн байгуулалт, банк санхүүгийн хамтын ажиллагааг зэрэг ахиулах эдийн засгийн хамтын ажиллагааны үзэл баримтлалын дагуу дэд бүтцээр холбох, уул уурхайн том төслүүдээр хамтран ажиллахыг тэргүүн эгнээнд тавьж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэнэ гэж онцлон тэмдэглэв.
Мөн өдөр, Гадаад Харилцааны Яамны сайдын туслах Лю Жяньчао Бээжин хотноо болсон гадаад дотоодын хэвлэлийнхэнд зориулан хэвлэлийн хурал дээр дээрх үгийг хэлжээ.
Энэ айлчлал нь дарга Ши Жиньпиний албан тушаалдаа орсноос хойш Монгол улсад хийж буй анхны айлчлал бөгөөд Хятад улсын тэргүүн 11 жилийн дараа Монгол улсад дахин хийх айлчлал юм. Айлчлал Хятад, Монголын харилцааны түүхэнд чухал ач холбогдлоо өгөх болно.
Хоёр тал айлчлалыг өндөр хэмжээнд чухалчлан, бэлтгэл ажлыг сайтар хийсэн гэж Лю Жяньчао онцлов. Тэрээр, айлчлалын үеэр дарга Ши Жиньпин Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой хэлэлцээ хийж, Хятад Монголын улс төрийн чухал баримт бичигт гарын үсэг зурах бөгөөд улс төр, эдийн засаг, банк санхүү, хүмүүнлэгийн салбарыг хамарсан хоёр талт хамтын ажиллагааны гэрээг үзэглэх ёслолд оролцоно. Түүнчлэн Монгол улсын УИХ-ын дарга З.Энхболд, ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай уулзаж, Монгол улсын парламентийн чуулган дээр илтгэл тавьж, эдийн засаг, худалдааны арга хэмжээнд оролцоно гэв.
Лю Жяньчао хэлэхдээ, Ши Жиньпин дарга Монгол улсын төрийн тэргүүнтэй Хятад, Монголын харилцааны хөгжлийн туршлага, ололт амжилтыг дүгнэн хэлэлцэж, хоёр орны харилцааны ирээдүйн хөгжил, цаашдын чиг хандлагыг тодорхойлон, Хятад Монголын харилцааг харилцан итгэлцсэн, хариуцлагатай сайн хөрш, сайн түнш, сайн нөхрийн төвшинд хүргэнэ гэлээ.
Лю Жяньчао цааш нь хэлэхдээ, талууд хүмүүнлэгийн солилцооны төлөвлөгөөг эхлүүлж, хоёр орны ард иргэдийн солилцоог өргөтгөн, харилцан ойлголцол найрсаг сэтгэлийг нэмэгдүүлэх болно. Мөн НҮБ, ШХАБ, Азид итгэлцэл хамтын ажиллагааг бэхжүүлэх хөдөлгөөний хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, Торгоны зам дагуух эдийн засгийн бүс болон Азийн дэд бүтцийн барилга байгуулалтын хөрөнгө оруулалтын банк байгуулах талаар санал бодлоо солилцоно гэж тэмдэглэв.
Лю Жяньчао хэлэхдээ, хоёр талын хамтын хүчин чармайлтаар Ши Жиньпин даргын айлчлал Хятад, Монголын харилцааны төвшинг бүх талаар дээшлүүлж, хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагаа, найрсаг солилцоог бүрэн төгөлдөр ахиулж, Хятад Монголын хөгжилд харилцан хүч сэлбэж, бүс нутгийн энх тайван, цэцэглэлт хөгжилтөд ихээхэн хувь нэмэр оруулах болно гэжээ.
Хятад, Монгол хоёр орон бол хуурай замын хамгийн урт хилийн шугамтай хөрш орнууд юм. Монгол улс бол Хятад улстай хамгийн эрт дипломат харилцаа тогтоосон орны нэг. Хятад улс нь олон жилийн туршид Монголын хамгийн том худалдааны түнш, хөрөнгө оруулагч орон болсоор ирсэн юм.
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |