|
|
||
Хятадын Ардын өдрийн сонины мэдээ, 8-р сарын 21-22-ны өдрүүдэд Хятадын улсын дарга Ши Жиньпин Монгол улсад төрийн айлчлал хийнэ. Монгол улсын олон салбарын төлөөлөгчид тус сонинд ярилцлага өгөхдөө, Ши Жиньпиний айлчлал нь түүхэн айлчлал бөгөөд хоёр орны иргэд хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагаа болон уламжлалт найрсаг харилцааг улам эрчимжүүлж, хоёр орны харилцааны хөгжлийн төвшинг улам гүнзгий хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Монгол улсын Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн хэлэхдээ, "Ши Жиньпин даргын айлчлал нь түүхэн айлчлал болох бөгөөд Монгол улсын засгийн газар болон ард иргэд энэхүү айлчлалд өндөр ач холбогдол өгч байна. Монгол, Хятад хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэх нь Монгол улсын гадаад бодлогын гол чиглэл юм. Ши Жиньпиний айлчлал нь хоёр орны харилцааны хөгжлийн төвшинг улам дээшлүүлнэ гэж найдаж байна" гэжээ.
Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга М.Чимэдцэеэ хэлэхдээ, "Монголын нийгэм Ши Жиньпиний Монгол улсад хийх төрийн айлчлалд маш их анхаарал хандуулж байна. Монгол улс бол Хятадын мөнхийн хөрш. Энэхүү айлчлал нь Монгол улсын олон салбарын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх болно. Мөн Монгол, Хятад хоёр орон хөрөнгө оруулалтын олон гэрээнд гарын үсэг зурж, Хятадын соёлыг Монгол улсад танилцуулж, Монгол Хятад хоёр орны ард иргэдийн найрсаг харилцааг гүнзгийрүүлнэ гэж итгэж байна" гэжээ.
Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн Олон улсын судлалын хүрээлэнгийн дарга Д. Шүрхүү хэлэхдээ, "Хятад улстай харилцаагаа хөгжүүлэх нь Монгол улсын гадаад бодлогын чухал бодлого юм. Тэр дундаа Хятад улстай эдийн засаг, худалдааны харилцаагаа хөгжүүлэх нь харилцааны чухал салбар юм. Хятадын эдийн засгийн хурдтай хөгжил нь Монгол улсад эерэг нөлөө үзүүлдэг. Хоёр орны дэд бүтцийн бүтээн байгуулалт, уур уурхайн салбар дахь хамтын ажиллагаа зэрэг нь олон нийтийн анхаарлын төвд байна" гэлээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |