• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпиний айлчлал Хятад, Монголын харилцааг шинэ шатанд гаргана

CRI       (GMT+08:00) 2014-08-18 17:45:35

      БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайд Ван Шяолүн саяхан Синхуа агентлагийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, дарга Ши Жиньпиний Монгол улсад хийх төрийн айлчлал нь Хятад, Монголын олон салбар дахь хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлж, хоёр талын харилцааг шинэ шатанд хүргэнэ гэдгийг онцлов.

      Ван Шяолүн, Өнөө Хятад Монгол хоёр орны харилцаанд "цаг эрин, орон байдал, найрамдалт харилцаа"-ны түүхэн нөхцөл бүрдэж, хөгжлийн бүрэн боломж тохиож байгааг гэв.

      Цаг эриний хувьд, энэ он Хятад Монголын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, хоёр орны "найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ"-г шинэчлэн байгуулсны 20 жилийн ой, Хятад Монголын найрсаг солилцооны жил тохиож байна. Хятад, Монгол хоёр орон хөгжлийг гол болгож, ардын амьжиргааг сайжруулахад хүч тавих үе шатандаа ороод байгаа юм. Хоёр тал хамтын ажиллагааг өөрсдийн хөгжлийн чухал боломж болгож, харилцаагаа хөгжүүлэхийг гадаад бодлогынхоо тэргүүний чиглэл болгож байна. Олон улс, бүс нутгийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдалд Хятад, Монгол хоёр орон харилцаагаа хөгжүүлэхийг улам чухалчлах болжээ.

      Орон байдлын хувьд, хоёр орон газар зүйн байрлалаар ойролцоо хөрш төдийгүй 4700 гаруй километрийн хилийн шугамаар холболдож байна. Өдгөө хоёр орны дэд бүтцээр холбох, дэд бүтцийн байгуулалт харьцангуй хоцрогдож байгаа юм. Ирээдүйд хоёр тал энэ талаар илүүхэн хүчин чармайлт гаргаж, орон байдлын нөөц хүчийг хамгийн ихээр ашиглах ёстой.

      Найрамдал нөхөрлөлийн хувьд, хоёр орон уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд зан заншлын хувьд ойролцоо юм. Хоёр орны иргэдийн солилцоо эрчимжиж, боловсрол соёл, биеийн тамир спортын салбарт хамтын ажиллагаа эрчтэй хөгжиж байна. Өдгөө Монгол улсаас Хятадад сурч байгаа оюутан сурагч жил бүр 8000 шахам байгаа бөгөөд хятад хэлэнд сонирхолтой хүн улам олширч, Хятадаас томилсон 180 гаруй сайн дурын багш Монгол улсад Хятад хэл зааж байна. Солилцоо эрчимжихийн хэрээр хүмүүсийн ойлголцол гүнзгийрч, найрамдал ч зузаарч, олон нийтийн санаа бодол ч бэхжиж байна. Монголын олон иргэн Хятадтай харилцаагаа хөгжүүлэхийг чухалчилж, олон нийт ч энэ талаар нийтлэг ойлголттой болж байна.

       Ван Шяолүн хэлэхдээ, Хятад Монгол хоёр орон өнөөгийн ашигтай нөхцөл боломжийг гүйцэд ашиглан, хоёр орны харилцааг шинэ өндөрлөгт гаргах ёстой гэжээ.

      Улс төрийн харилцан итгэлцлийн талаар, Хятад Монгол хоёр орон 2003 онд сайн хөршийн харилцан итгэлцсэн найрсаг түншлэлийн харилцааг тогтоож, 2011 онд энэхүү харилцаагаа стратегийн түншлэлийн харилцаа болгон шат өгсүүлж, 2013 онд Хятад Монголын стратегийн түншлэлийн харилцааны дунд болон урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг боловсруулсан билээ. Энэ жил энэхүү үндсэн дээр хоёр орны харилцааг бүх талаар шинэ өндөрлөгт гаргаж, ирээдүйн хоёр орны харилцааны чиг хандлагыг тодорхойлон, ерөнхий зураглал боловсруулах болно.

       Эдийн засгийн хамтын ажиллагааны талаар, Монгол улс далайд гарцгүй, хүн ам цөөн, нутаг дэвсгэр өргөн уудам, уул уурхайн нөөц баялаг их. Харин Хятад улс бол дэлхийн хоёрдахь том эдийн засаг төдийгүй аж үйлдвэржилт, хотжилт эрчимтэй явагдаж байгаа орон. Хятад, Монголын эдийн засаг нь харилцан нөхөх өндөр чанартай, дэд бүтцээр холбох талаар ч хамтын ажиллагааны ихээхэн нөөц боломжтой юм.

       Хүмүүнлэгийн солилцооны талаар, Хятад Монгол хоёр орон нь солилцооны цар хүрээгээ тасралтгүй тэлж, гүнзгийрүүлж байна. Иргэдийн дэмжлэг бол хоёр орны харилцааг хөгжүүлэхийн үндэс суурь юм. Түүхийн онцгой улбаа, газар зүйн давуу байршилтай Хятад, Монгол хоёр орны хувьд хүмүүнлэгийн солилцоо нь хоёр орны харилцаанд чухал үүрэгтэй юм.

       Ван Шяолүн цааш нь хэлэхдээ, Хятад Монгол хоёр орон нь зүүн хойд Азийн чухал улс орон юм. Тус бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлт нь манай хоёр оронтой шууд холбоотой төдийгүй бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжил цэцэглэлтэд хоёр орон чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Бүс нутгийн тогтвортой байдал, Дэлхийн Хоёрдугаар дайны дараах олон улсын дэглэмийг хамгаалах талаар Хятад Монгол хоёр орон мөн ижил үзэл баримтлалтай байдаг. Үүний зэрэгцээ Монгол улс Ази, Номхон Далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагад идэвхтэй оролцох хүсэлтэй байгааг Хятад улс сайшааж байгаа бөгөөд Монгол улсыг ШХАБ-д элсүүлэхийг дэмжиж, олон улсын асуудлаар Монгол улс идэвхтэй чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе