• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпиний МУ-д хийх айлчлал халуун сэдэв болж байна

CRI       (GMT+08:00) 2014-08-18 18:59:27

      БНХАУ-ын дарга Ши Жиньпин МУ-д төрийн айлчлал хийх тухай мэдээллийг ГХЯ-аас гаргаснаас хойш Монгол улсын хэвлэл мэдээллийнхэн, ард иргэд, олон нийт уг айлчлалд ихээхэн ач холбогдол өгч буйгаа идэвхтэй илэрхийлж байна. Монгол улсын дээд албаны хүмүүс, эрдэмтэн судлаачид, ард иргэд, олон нийт Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлалд ихээхэн найдлага тавьж, Монгол улсад тулгарч байгаа эдийн засгийн бэрхшээлийг зохицуулж, алс хэтийн хөгжлийг бататгахад чухал боломж болно гэж үзэцгээж байна.

      Монгол улсын Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбсүрэн хэлэхдээ, Хятад Монгол хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа түүхийн хамгийн таатай үе шатандаа байна, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа багагүй сорилтыг туулсан гэж хэлж болох юм. Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг түүхийн хамгийн өндөр төвшинд хүргэнэ гэдэгт итгэж байна гэлээ.

      Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, Хятад Монгол хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, улс төр, дипломат харилцаа, ард иргэдийн харилцаа, эдийн засаг худалдаа, соёлын салбарт тодорхой амжилт гарсныг дурдаад, найрсаг хамтын ажиллагааны явцад бага сага асуудал гарч байсан ч дарга Ши Жиньпиний энэ удаагийн айлчлал эдгээр асуудлыг түргэн зохистой шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж тэмдэглэв.

      Монгол улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайд С.Оюун сурвалжлагчид хэлэхдээ, өнөө Монголын эдийн засгийн хөгжил уул уурхайгаас хэт хамааралтай байна, мөн уул уурхайн нөөц баялгийг ашиглах явцад байгаль орчинд халтай олон асуудлууд гарч ирч байна. Монгол улс Хятад улсын эрчим хүч хэмнэх, цөлжилттэй тэмцэх арга туршлагаас суралцах ёстой. Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал Хятад Монгол хоёр орны холбогдох салбарын цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд үр өгөөжөө өгнө гэж найдаж байна гэв.

       1991-1995 онд Бээжингийн Хэлний их сургуульд сурч, хятадын түүх соёлыг гүнзгий судалсан Монгол улсын УИХ-ын гишүүн М.Батчимэг, Хятад Монгол хоёр орны ард түмэн харилцаа холбоогоо улам нягтруулж, итгэлцлээ нэмэгдүүлэн, хоёр орны сайн хөршийн урт хугацааны найрамдлаа бэхжүүлж байж энх тайвнаар хөгжиж чадна гэж онцолжээ. Тэрээр, Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал хоёр орны найрамдал хамтын ажиллагааны шинэ бэлэг тэмдэг болох нь гарцаагүй юм гэжээ.

      МУИС-ын Күнзийн институтын Монголын талын захирал, Монгол улсын нэрт Хятад судлаач эрдэмтэн М.Чимэдцэеэ ярихдаа, Күнзийн институт байгуулагдсан нь Монголчуудын хятад хэл сурах эрмэлзлийг дээшлүүлсэн, 6 жилийн өмнө Хятадын засгийн газар Күнзийн институтыг МУ-д байгуулахад хүмүүс сайн ойлгохгүй байсан боловч өнөөдөр МУ-ын Соёл, аялал жуулчлал, спортын дэд сайдаас өгсүүлээд цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл тус институтэд суралцах болсон юм. Ши Жиньпиний энэ удаагийн айлчлал хятад хэл соёлоос суралцах монгол залуусын тоог нэмэгдүүлнэ гэж бодож байна гэв.

       Шаньдүн их сургуулийг төгсгөсөн Нямдэлгэр Монгол улсын Хаан Банкинд харилцагчийн зөвлөхөөр ажиллаж байна. Тэрээр Шаньдүнд суралцаж байхдаа тус мужийн олон газраар аялж, Хятадын соёлын талаар гүнзгий мэдлэгтэй болжээ. Тэрээр 8-р сарын 15-ны өдөр Чингис зочид буудалд болсон "Монгол-Хятадын аж ахун нэгжийн эдийн засаг худалдааны форум"-ын үеэр сурвалжлагчид хандан, Ши Жиньпин даргын айлчлалаар Хятад улс Монгол улс дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ гэж найдаж байна. Энэ нь наанадаж манай харилцагчдын тоог нэмэх, манай байгууллагын ашиг орлогыг нэмэх, цаашлаад улс эх орны маань хөгжилд ч ихээхэн хувь нэмэр болно гэлээ.

        Монгол улсын Үй-Цай бүрэн дунд сургууль нь хятад хэлний чанартай сургалт явуулдгаараа бүх улсдаа алдартай сургууль юм. ХОУР болон Үй-Цай сургууль хамтран Күнзийн хичээлийн танхимыг байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар 1000 гаруй сурагчийг үйл ажиллагаандаа хамруулаад байна. Дарга Ши Жиньпин Монгол улсад төрийн айлчлал хийх гэж байгааг сонсоод сургуулийн хүүхдүүд зураг зурж, дарга Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюаньд өөрсдийн гараар бэлэглэхээр төлөвлөж байгаа ажээ.

       Сурвалжлагчийн найз Насан бол жолооч хүн юм. Тэрээр зам харилцаа, дэд бүтцийн бүтээн байгуулалтад маш их анхаарал хандуулдаг. Тэрээр сурвалжлагчид ярихдаа, өнгөрсөн зууны 60-аад онд Хятад улсын тусламжаар барьсан Энхтайваны гүүр болон Улаанбаатар хотоос Налайх хүртэлх автозамыг улаанбаатарчууд өнөөдрийг хүртэл ашигласаар байна, өнөө Хятадын ажилчид Улаанбаатар хотын Бээжингийн нэрэмжит гудамж дахь автозамыг шуурхай тавьж байгааг хараад Бээжингийн гудамж Улаанбаатарын хамгийн үлгэр жишээ сайхан гудамж болно гэдэгт итгэж байгаа гэлээ. Мөн дарга Ши Жиньпиний айлчлалаар хоёр орны дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагаа эрчимжиж, Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулна гэж найдаж байгаагаа тэрээр илэрхийлжээ.

       Улаанбаатарын япон хэлний гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургуульд сургалтын менежер ажилтай Батын хоёр охины том нь Шанхайн Фүдань Их Сургуульд, бага нь Улаанбаатарын 23-р дунд сургуульд сурдаг. Бага охин нь Улаанбаатарт болсон Хятад дуу дуулаачдын уралдаанд олон удаа түрүүлж байсан юм. Аав нь түүнийг Японд суралцуулах санаатай байсан ч Бээжингийн Хөгжмийн Коллежид сурах нь охины хамгийн том мөрөөдөл ажээ. Бат хэлэхдээ, дарга Ши Жиньпиний айлчлалаар Хятадад суралцах Монгол оюутны тоо өсөж, бага охины минь хүсэл биелэгдэх байх гэж найдаж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе