БНХАУ-ын дарга Ши Жиньпин 8-р сарын 21, 22-нд Монгол улсад төрийн айлчлал хийх юм. Хятад улсын төрийн тэргүүн 11 жилийн дараа Монгол улсад айлчлах гэж байгаа болно. Энэхүү айлчлал нь уурхай эрчим хүний томоохон төсөл, дэд бүтцээр холбох, санхүү эдийн засгийн хамтын ажиллагааг түлхэцтэй урагшлуулж, улмаар Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа "алтан үед орно" гэж шинжээчид үзэж байна.
Хятадын ГХЯ-ны сайдын туслах Лю Жянь-чао 18-нд Бээжинд хэлэхдээ, Дарга Ши Жиньпиний энэхүү айлчлалаар эдийн засаг, худалдаа, банк санхүү зэрэг хоёр талт хамтын ажиллагааны иж бүрэн баримт бичгүүдэд гарын үсэг зурагдах болно. Хятад, Монгол хоёр тал, уул уурхай, эрчим хүчний ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, банк санхүүгийн хамтын ажиллагаа зэрэг гурван талыг уялдуулах ба ерөнхийд нь хөгжүүлэх худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны санаа оноог цаашид тодорхойлж, дэд бүтцээр холбох ба уул уурхайн томоохон төслийн хамтын ажиллагааг тэргүүлэх чиглэлээ болгох болно гэжээ.
Сямэнь их сургуулийн Хятадын эрчим хүч эдийн засгийн судалгааны төвийн дарга Линь Бочян хэлэхдээ, Монгол улсад нүүрс, зэс, төмрийн хүдэр, нефтийн зэрэг уул уурхайн нөөц баялаг ихтэй, харин Хятадын талд уурхай ашигт малтмалын хайгуул, нээн олборлолт, боловсруулахад хэрэглэх технологи, хөрөнгө мөнгө болон асар том зах зээлтэй байдаг. Хятад улс болон Монгол улс газар зүйн давуу байршил болон харилцан нөхөх давуулаг талтай гэж үзсэн байна.
Чинхуа их сургуулийн Эдийн засаг, гадаад харилцааны судалгааны газрын дарга Хэ Маочүнь хэлэхдээ, Хятадын механикийн болон цахилгаан бараа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, барилгын материал, нэхмэлийн бүтээгдэхүүн зэрэг нь Монголын хэрэглэгчдэд тааламжтай байдаг. Хятад, Монгол хоёр орон экологи хамгаалах, онцлог боловсруулах аж үйлдвэр, мал аж ахуй, хөдөө аж ахуй, нарийвчилсан технологи зэрэг салбарт хамтын ажиллагааны асар том орон зайтай. Ши Жиньпиний Монгол улсад хийх энэ айлчлал мөн нэн өргөн хүрээний хөрш орнуудын хамтын ажиллагаанд эерэгээр нөлөөлөх ач холбогдолтой гэж үзжээ.