• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Монголд айлчилна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-08-19 10:35:04

 Ши Жиньпин Монголд айлчилна
    
        Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдоржийн урилгаар, 8-р сарын 21-22-ны өдрүүдэд Хятад улсын дарга Ши Жиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийх юм. 18-ны үдээс хойш, Гадаад харилцааны яамны сайдын туслах Лю Жяньчао дотоод гадаадын сэтгүүлчдэд зориулсан  хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, дарга Ши Жиньпин Монгол Улсад айлчлах нь "хамаатнуудаа эргэн үзэж буй" айлчлал болох учраас Хятад Монголын харилцааны төвшинг  тал бүрээр дээшлүүлэх болно гэжээ.
       Лю Жяньчао тэмдэглэхдээ, Хятад Монгол бол эх хуурайн хамгийн урт хилийн шугамаар залгалдаж буй хөрш юм, Монгол улс бол хамгийн эрт Хятадтай дипломат харилцаа тогтоосон орнуудын нэг  юм. Энэ онд Хятад Монгол дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна, найрсаг байдал хийгээд хамтын ажиллагаа бол хоёр орны харилцааны өнөдийн гол чиглэл болох юм, ялангуяа өнгөрсөн 20 жилд, "Хятад Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны  гэрээ"-ний дагуу  хоёр орны харилцаа шат шатаар өгсөж, тасралтгүй шинэ ахицтай болсон юм гэжээ.

       Тэрээр хэлэхдээ, "Хятадын засгийн газраас Хятад Монголын харилцааг дээд хэмжээнд чухалчилж, Монгол улстай харилцаагаа хөгжүүлэхийг Хятадын эргэн тойрны орнуудтай явуулах гадаад бодлогын тэргүүн чухал чиглэл болгож байгаа юм. Одоогоор Хятад Монголын харилцааны хөгжил урагштай байж, хоёр орны дээд давхаргын харилцаа холбоо байнга үргэлжилж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, эдийн засаг худалдааны бодитой хамтын ажиллагаа тогтвортой урагшилж, нийгэм соёл зэрэг салбарын солилцоо тогтвортой өргөжиж байна. Хятад улс нь Монголын худалдааны хамгийн том түнш болон хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн орон болох байр сууриа олон жил дараалан хадгалсаар ирэв" гэжээ.

    Лю Жяньчао хэлэхдээ, дарга Ши Жиньпины Монголд хийх энэ айлчлал бол садан төрлөө эргэн үзэж байгаа айлчлал юм. Ши Жиньпин Хятад улсын даргын тушаалд орсноос хойш Монгол улсад хийж байгаа анхны айлчлал бөгөөд Хятад улсын даргын 11 жилийн дараа монголд хийж байгаа айлчлал юм. Хоёр тал энэ айлчлалыг дээд хэмжээгээр чухалчилж, багагүй бэлтгэл ажил хийсэн гэжээ.

    Айлчлалын хугацаанд хоёр орны төрийн тэргүүн нар их, бага уулзалт хэлэлцээнүүд хийж, Хятад Монголын чухал улс төрийн баримт бичигт гарын үсэг зурж, хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцох болно. Үүнд улс төр, эдийн засаг худалдаа, банк санхүү, хүмүүнлэгийн салбарыг хамрах болно. Дарга Ши Жиньпин бас  УИХ-ын дарга Энхболд, Ерөнхий сайд Алтанхуяг нартай уулзалт хийж, Монгол улсын их хуралд үг хэлэх болно. Ерөнхийлөгч Элбэгдорж дарга Ши Жиньпин болон түүний гэргийд зориулан  дайллага хийж, бэсрэг наадам сонирхох болно гэжээ.
Эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа нь дарга Ши Жиньпины   айлчлалын хамгийн чухал агуулга болно. Тоо баримтаас үзвэл, 2013 онд Хятад Монгол хоёр орны худалдааны хэмжээ 6 тэрбум ам долларт хүрч, Монголын гадаад худалдааны хагас илүү хувийг эзэлж байна. Өнөө Хятадын хөрөнгө оруулалттай хэдэн мянган аж ахуйн нэгж Монгол улсын уул уурхай, нэхмэл, барилга, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг   боловсруулах болон үйлчилгээний салбарт хөрөнгө оруулан ажиллаж байна. Лю Жяньчао хэлэхдээ, дарга Ши Жиньпины энэ айлчлал хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг цаашид улам ахиулах нь дамжиггүй гэжээ.


    Хоёр талаараа "уул уурхай эрчим хүчний ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, банк санхүүгийн хамтын ажиллагаа зэрэг гурван талыг уялдуулах ба ерөнхийд нь хөгжүүлэх" худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны санаа оноог цаашид тодорхойлж, дэд бүтцээр холбох ба уул уурхайн томоохон төсөл дээр хамтран ажиллах чиглэлээр идэвхтэй урагшилж, ажил хэрэгч хамтын ажиллагаанд шинэ дэвшил гаргах юм.

    Лю Жяньчао бас хэлэхдээ, Ши Жиньпины айлчлалын үеэр, Хятад Монгол хоёр орон соёл иргэншлийн солилцооны томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж, хоёр орны иргэдийн харилцааг өргөжүүлэн, харилцан ойлголцол, ажил хэрэгч хамтын ажиллагааг улам зузаатгахыг зорин ажиллаж байна. Хоёр орон бас НҮБ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Азид харилцан итгэлцэл хамтын ажиллагааг бэхжүүлэх хуралдаан зэрэг  хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, Торгоны замын эдийн засгийн бүс ба Азийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах банк санхүүг байгуулах талаар санал бодлоо солилцох болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе