• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол дахь Хятад элемент

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-08-19 14:36:49

    Хятад Монгол хоёр орон мөнхийн хөрш, олон жилийн туршид Хятад элемент Монголын ард түмний дунд гүн нэвтэрч, хоёр ард түмний нягт холбоос нь болж иржээ. Хятадаас туслан байгуулсан барилгын төсөл ард түмний амьдралд шингэв. Бүдэгхэн үүрийн туяанд монголын нийслэл Улаанбаатарын Бээжин гудамж цоо шинэ өнгө төрхөө харуулан гэрэлтэнэ. Хятад Монгол хоёр орны барилгачид болон Бээжин гудамжны оршин суугчид хятадын хүндэт зочдыгоо угтан авах бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна.

     Хятадын хэв загвар бүхий 8 өнцөгт давхар байшин, хятадын асар тагт, хятад ажилчдын барьж байгуулсан сүлжээ гүүр, зүлгэжүүлсэн ногоон талбай зэрэг иж бүрэн барилга байшин гээд Бээжин гудамжинд хятад элемент хаа сайгүй хараанд өртөнө. 2009 оны 12-р сард Залуучууд гудамжийг Бээжин гудамж хэмээн нэрлэжээ. 2012 онд хятад монголын үзэглэсэн барилга байгуулалтын санамж бичгийн хүрээнд, Бээжингийн барилгын компани энэ гудамжийг шинэчлэн байгуулсан билээ. Улаанбаатарт Бээжин гудамж, Энх тайвны гүүр, Улаанбаатар их дэлүүүр, спортын ордон гээд олон жилийн туршид хятадын тусламжаар барьж байгуулж, засч шинэчилсэн барилгууд тухайн ард түмний аж амьдралд гүн шингэжээ. Ашиглалтанд ороод 3 жил гаруй болж байгаа Улаанбаатар спортын ордон нь монголын спортын хамгийн чухал барилга байгууламж болсон байна. Энэ цогцолборын хариуцлагатан Мөнхсүх, жилд дотоодын болон олон улсын 260 гаруй уралдаан тэмцээн энд зохион явуулдаг гэлээ.

    Хятадын анагаах ухаан ч Монголд ихээхэн нэр хүндтэй. Монголын өвчтөн Хятад эмнэлэгт олноор ханддаг. Улаанбаатар дахь Хятад Лижиньжи эмнэлэгт Болормаа эмчлүүлэх дугаар авч, хүлээж сууна. "Манай эгч, аавын дүү, охин мөн лам багш маань хүртэл энд ирж судсаа бариулж байсан " гэж Болормаа ярьж байлаа. Ян Жиньгуан 2005 онд Улаанбаатарт Хятадын анагаах ухааны эмнэлэг байгуулж, 9 жилийн турш 90 мянга гаруй өвчтөнийг үзэж байна. Хятадын уламжлалт эчмилгээ, мөнгөн зүү тавих, ургамлын гаралтай эм зэргийг монголчууд сонирхон хүлээн авч байна. Ирэх долоо хоногт Ян Жиньгуан Монголын Үндэсний телевизээр Хятад анагаах ухааны зүү төөнүүрийн талаар танилцуулах бөгөөд энд шинэ шавь нартай болохыг хүсэж байна гэлээ.

    Интернет сүлжээнээс нэг хувцас захиалахад Хятадын Гуанжөү хотоос хэдхэн өдрийн дотор хэдэн мянган километр аялж, Монголын худалдан авагчдын гарт хүрдэг байна. Алс холын Улаанбаатарт байгаа боловч Монгол охин Нараа мөн адил "Тао-Бао" сайтыг үздэг байна. Тэрээр үргэлж "Тао-Бао" сайтыг үзэж, хувцас болон өөр бараа худалдан авч байдаг бөгөөд шуурхай шуудангаар хүргэж чадахгүй ч гэсэн тэрээр мөн л "Тао-Бао" сайтад хандаж үйлчлүүлсээр байлаа. Нараа хэлэхдээ, "авсан бараагаа нэг долоо хоног хүлээдэг боловч Монгол улсын зах зээлтэй харьцуулбал Хятадын "Тао-Бао" сайтын барааны төрөл зүйл маш олон " гэлээ."Тао-Бао" сайтаас юм худалдан авч байгаа хүмүүс одоогоор монголд амьдарч байгаа хятад хүн эсвэл Хятадад сурч байсан монгол залуус боловч тэдгээрийн зарим нь энэ зах зээлийн ирээдүйг маш сайнаар төсөөлж байгаа ажээ. Хятадын худалдаачин Бай-Ли хүнд захиалгаар бараа хүргэж өгдөг байснаа одоо Монгол улсад интернэт бизнес эрхлэх санаа төрөөд байгаа ажээ. Тэрээр хэлэхдээ, Монгол улсад "Тао-Бао" сайтыг ажиллуулахад юуны өмнө хэлний асуудал болон бараа хүргэх асуудлыг зохицуулах хэрэгтэй юм. Гэвч ирээдүйд "Тао-Бао" сайт монгол залуучуудын худалдан авалтын заншлыг өөрчлөнө гэдэгт би итгэлтэй байна гэжээ. \Г.С\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе