|
|
||
Энх тайвны үүрэг хариуцлага 2014 терроризмын эсрэг нэгдсэн цэргийн сургуулилт 8-р сарын 24-29-ний өдрүүдэд Өвөр Монголын "Зүрх" бэлтгэл сургуулилтын баазад болно. Энэ бол ШХАБ-ын хүрээнд болж байгаа терроризмын эсрэг 5 дахь удаагийн нэгдсэн цэргийн сургуулилт юм. 18-ны үдээс өмнө сургуулилтад оролцох агаарын цэргийн байлдааны онгоцууд товлосон газартаа хүрэлцэн ирлээ.
Энд гадаадын агаарын цэргийн байлдааны онгоцууд долоо хоногийн хугацаанд нислэг болон агаарын бэлтгэл сургуулилт хийж, газрын байц болон объектын байрлалтай танилцаж, терроризмын эсрэг нэгдсэн цэргийн сургуулилтын бэлтгэл хангах юм.
Хятадын агаарын цэргийн хэвлэлийн төлөөлөгч хурандаа Шэн Жинкэ 8-р сарын 18-ны өдөр хэлэхдээ, ШХАБ-ын энх тайвны үүрэг хариуцлага 2014 терроризмын эсрэг нэгдсэн цэргийн сургуулилтад оролцох Хятадын агаарын цэргийн онгоцууд товлосон газартаа цуглараад байна. Хятадын агаарын цэрэг 7 төрлийн 23 нисэх онгоц болон шүхэрт цэргийн хэд хэдэн хуягт тэрэг илгээж, 3 удаагийн байлдааны сургуулилтад оролцоно гэжээ.
Тэрээр хэлэхдээ, тагнуулын, сөнөөгч , тээврийн, бөмбөгдөгч сөнөөгч , жолоочгүй зэрэг онгоцууд нэгдсэн цэргийн сургуулилтад оролцох учраас цэргийн сургуулилтын агаарын хяналтад нэн өндөр шаардлага тавигдаж байна. Цэргийн болон орон нутгийн агаарын хяналтын салбарууд цуврал арга хэмжээ авч, нэгдсэн цэргийн сургуулилтын агаарын тээвэрт учруулах нөлөөг аль болохоор багасгах болно гэжээ. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |