|
|
||
Сурвалжлагч: Хятадын гадаад харилцааны яам 14-ний өдөр Хятад улсын дарга Ши Жиньпины Монгол улсад айлчлал хийх тухай мэдэгдсэн. Айлчлал нь хоёрхон хоногийн хугацаатай хэдий ч хэвлэлийнхэн маш их анхаарал хандуулж байна. Энэ нь дарга Ши Жиньпины хоёрдох удаагаа тусгайлан нэг орныг зорьж айлчилж буй явдал юм. Энэ айлчлалаар ямар дохиог дамжуулах бол, та хэрхэн харж байгаа вэ?
Гао Шүмао: 3 дохиог дамжуулж байна хэмээн би үзэж байна. Нэгд, Хятад Монголын стратегийн түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэх. Хоёр орны харилцаа хөгжөөд зохих шатанд хүрсний хойно, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагаа, эсвэл улс төрийн солилцоо зарим төвшинд хүрсний хойно, улс төр, эдийн засаг, соёл, аюулгүйн салбарт хоёр орны удирдагч ирэдүйн хөгжлийн тухай шинэ чиг шугамыг тогтоох ёстой. Өнөөгийн байдалд ямар шүү хэн бодлого тогтоох, хойшид ямар байдлаар хамтарч ажиллах, ялангуяа олон улсын байдалд чухал өөрчлөлт гарсан тохиолдолд хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх түүхэн шаардлага буй болоод байна. Энэ нь уг айлчлалын хамгийн тод онцлог болж байна. Дарга Ши Жиньпины айлчлал нь түүхт айлчлал болох нь дамжиггүй. Хоёрт, хоёр орны эдийн засгийн талаар. Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөрөнгө оруулалтын талаар цаашид хэлэлцээ солилцоо хийх шаардлагатай байна. Миний ажиглаж байгаагаар, өдгөө Хятадын аль нэг аж ахуйн нэгж Монгол улсын аж ахуйн нэгжтэй ажил хэрэгч, үр ашигтай хамтарч ажиллаж чадаагүй байна. Хоёр орны харилцаа хөгжөөд өнөөдрийн төвшинд хүрсэн үед эдийн засгийн хамтын ажиллагаа, ялангуяа уул уурхайн салбарт хамтран ажиллахад улам тохиромжтой аргыг хайх шаардлагатай байна, цаашид шат өгсөх ёстой. Дарга Ши Жиньпины айлчлал нь улс төрийн түүхт айлчлал болох болохоор эдийн засгийн хамтын ажиллагааны салбарт уул уурхайг нээн ашиглах, дэд бүтцийн байгуулалт, мөн банк санхүүгийн салбарт хамтран ажиллахыг зэрэг хөгжүүлэх ёстой. Үүгээр мөн хамтын ажиллагааны шинэ гараа болгох ёстой. Энэ айлчлалаар хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны түүхийн шинэ шат үеийг нээх болно. Гурав дахь онцлог гэхлээр хоёр орны хүмүүнлэгийн салбар дахь солилцоо, ялангуяа боловсрол, эрүүл мэндийн солилцоонд шинэ арга хэмжээг хэрэгжүүлж, шинэ төвшинд хүргэх ёстой. Хоёр орны харилцааны гол бэлэг тэмдэг гэхлээр хоёр орны харилцаа улмаар боловсронгуй болж байна. Энэ нь маш нандин зүйл юм. Олон жилийн хамтын ажиллагаагаар дамжуулж, хоёр орон улс төр, эдийн засаг, соёл, аюулгүй байдал зэрэг олон салбарт ажил хэрэгч хэлэлцээ хийж, санал бодлоо гүнзгий солилцсон байна. Энэ нь боловсронгуй болж байгаа чухал илрэл юм. Хоёр орны харилцаанд хүмүүнлэгийн солилцоо, ялангуяа иргэдийн хоорондох солилцоо шинэ хөгжилтэй болно гэж би үзэж байна. Дарга Ши Жиньпины айлчлалаар уг салбарт ихээхэн ахиц хийнэ гэж би үзэж байна. Энд би хоёр зүйлийг онцолж хэлмээр байна. Нэгд, боловсрол. Сүүлийн жилүүдэд засгийн газрын тэтгэлэгтэйгээр Монголын нэн олон хүн Хятадад ирж суралцах болсон, хятад хэл сурах нь монголчуудын дунд моод болж байна. Монгол улсын жирийн залуучуудын хувьд хятад хэл сурч эзэмших нь тэдний ирээдүйн хөгжил ба ажлын байраар хангахад ашигтай болохоор гол чухал ашиг сонирхолтой холбогдсон асуудал болж байна. Хоёрт, эрүүл мэнд эмчилгээний салбарт, өнөөдрийн байдлаар Монгол улсаас жил бүр 30 мянган хүн Хятадад ирж эмчилгээ хийж байна. Өвөр Монголд олон улсын монгол эмнэлэг гэж байдаг. Монголоос ирсэн өвчтөнд чиглүүлж, уг эмнэлгээс олон хөнгөлөлттэй арга хэмжээ хэрэгжүүлж байна. Би энэ эмнэлэгтэй өөрийн биеэр танилцаж байсан, ийнхүү уг салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх боломжтой гэж үзэж байна.
Сурвалжлагч: Гадаадын хэвлэлийн мэдээлснээр, энэ айлчлалаар хоёр орон нүүрс хийжүүлэх төсөл ба нийлүүлэх асуудлаар хэлэлцээр тохиролцох боломжтой гэж байна. Та энэ төслийн талаар ямар ойлголттой вэ? Энэ нь Монгол улсын хувьд ямар ач холбогдолтой вэ?
Гао Шүмао: Нүүрсээр хий боловсруулах нь Монгол улсын өөрийн эрэлт хэрэгцээнээс буй болсон шаардлага гэж би үзэж байна. Монгол улс байгалийн баялаг ихтэй. Ийнхүү тэдний хүсэж байгаа зүйл гэвэл байгалийн баялгийн үнэ өртгийг хамгийн дээд хэмжээнд хүргэх, тэд дотооддоо нефть боловсруулах хүсэлтэй бөгөөд дээд шинэ технологи эзэмших шаардлагатай байна. Энэ талаар Хятад Монгол хоёр орон хамтарч ажиллах нь Монголын хувьд бүр илүү ашигтай юм. Ерөнхийдөө гурван талаар ашигтай гэж би бодож байна. Нэгд, Хятад Монгол хоёр орон бол хөрш улсууд, 4700 гаруй километрийн хилийн шугамтай. Ийнхүү төрөл бүрийн хамтын ажиллагааны арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой юм. Нүүрс хийжүүлэх төслийн хувьд хөрш орон Хятадын дэмжлэгийг шууд олох боломжтой. Мөн хамгийн бага өртгөөр хамгийн их ашгийг олох боломжтой юм. Хоёрт, Хятад улс нь Монголын найрсаг хөрш, Хятадын засгийн газраас Монгол улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн үзэж, олон улсын хуулийн үндсэн хэмжүүрийг хөндөх сонирхолгүй юм. Мөн Монголын ард түмний сэтгэлийг гомдоох хэрэг хийх санаагүй. Хятадын хэрэгжүүлж буй хөрш орнуудын бодлого нь хөрш оронтойгоо чин үнэнч найрсгаар харилцаж, хөнгөлөлттэй, уужуу багтаамжтай ажиллах явдал болно. Энэхүү бодлогоос Хятадын ард түмний найрсаг сэтгэлийг ойлгож болно. Хятад улс Монголтой сайн хөрш, сайн түнш, сайн анд болоход бэлэн байна. Үүнийг бодитойгоор хэрэгжүүлэхэд хоёр орны аж ахуйн нэгжийн хооронд ялангуяа нүүрс хийжүүлэх төслөөр хамтарч ажиллах боломж гарч байна. Гуравт, нүүрс хийжүүлэх талаар Хятад улс дэлхийд тэргүүний технологийг эзэмшсэн байдаг. Хятадын зарим компани, онцгойлж дурдахад Хятадын Шэнь Хуа групп энэ салбарт үр ашигтай ажиллаж байгаа. Монгол улс Хятадтай хамтарч ажиллах сонирхолтой юм бол хоёр аж ахуйн нэгж, аж ахуйн хариуцлагатан хамтарч байгаад дээд технологийн талаар шинэ дэвшил гаргах боломжтой юм. Шинэ технологи ба уул уурхайг нээн ашиглах талд харилцан нөхөх чадвараар өндөр байдаг. Энэ салбарт амжилтад хүрэх юм бол ажлын туршлагаа бусад салбарт хэрэгжүүлж болно. Өдгөө Хятадын аж ахуйн нэгж судалгаагүйгээр гадаадын зах зээлд орох цаг үе биш болсон, бид алхам дараатай, сайтар төлөвлөгөө хийсэн нөхцөлд Монголд хөрөнгө оруулж худалдаа хийх нөхцөл боломж бүрдэж байна. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |