Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 20-ны өдөр Пакистаны байдалтай холбогдуулан сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахдаа, Пакистаны холбогдох талууд улс орон ард түмний үндсэн ашиг сонирхлыг бодож, энхийн арга замаар зөрчлөө зохицуулахыг Хятад улс үнэн сэтгэлээсээ хүсэж байна гэжээ.
8-р сарын 14-нээс хойш, Пакистанд засгийн газрын эсрэг жагсаж, 20-нд жагсагчид засгийн газрын чухал байгууллага болон дипломатчдын бүсэд орсон байна. Үүнтэй холбогдуулан Чинь Ган хэлэхдээ, Хятад улс Пакистаны сүүлийн үеийн байдалд маш анхаарал хандуулж байна. Найрсаг хөршийн хувьд Хятад улс, Пакистаны холбогдох талууд улс орон ард түмний үндсэн ашиг сонирхлыг бодож, энхийн арга замаар зөрчлөө зохицуулж, улс орны тогтвортой байдлыг хамтаар хамгаалахыг үнэн сэтгэлээсээ хүсэж байна гэжээ. \Сарантуяа орчуулав.\