• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрээн боомтын хөгжлөөр Хятад Монголын хамтын ажиллагааг цаашид ахиулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-08-20 20:00:47
        20-ны өдөр болсон 2014 оны Хятадын Эрээн хотын Хятад Монгол Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны хэлцлийн үеэр, Хятадын олон улсын худалдаанд тус дөхөм үзүүлэх нийгэмлэгийн зөвшөөрлөөр байгуулсан Эрээн хотын АТА карнейн зөвшөөрлийг олгох төвийг албан ёсоор ажиллуулсан нь хилийн чанадад хувиараа машин барьж аялах, мөн хилийн чанадад худалдаа яармаг ажиллуулах зэрэг ажлыг эрхлэн явуулахад дөхөм үзүүлэх юм байна.
  
       Хятадын олон улсын худалдаанд тус дөхөм үзүүлэх нийгэмлэгийн хууль зүйн орлогч дарга хэлэхдээ, уг төвийг ажиллуулсан нь Эрээн хотын Монгол улстай хийх худалдааны хэлхээ холбоо, хүмүүсийн солилцоо, эдийн засаг худалдааны хөгжил, соёлын хамтын ажиллагааг ахиулах болно гэжээ.
 
       Энэ нь Эрээн боомтын хөгжлийг ахиулах, Хятад Монголын эдийн засаг худалдаа, соёлын салбарын солилцоонд тус дөхөм үзүүлэх арга хэлбэр юм. Энэ оны 6-р сард, Хятад Монголын хуурай замын хамгийн том боомт Эрээн хотыг улсын зэрэглэлийн чухал нээлттэй туршилтын бүсээр тогтоож, тухайн орон нутгийн санхүү, эдийн засаг, газар эдэлбэр, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл зэрэг салбарт иж бүрэн хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлж, хоёр орны хамтын ажиллагаа, солилцоог цаашид эрчимжүүлсэн юм. \Р\
 
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе