• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Узбекистаны ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-08-20 21:02:16

        Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 20-нд Ардын их хурлын ордонд Узбекистаны ерөнхийлөгч Каримовтой уулзсан байна.

        Ли Кэчян хэлэхдээ, Хятад Узбекистаны харилцаа сайн сайхан хөгжиж байна. Өчигдөр дарга Ши Жиньпин ерөнхийлөгч тантай баялаг агуулгатай хэлэлцээ хийсэн. Хятадын талын чухал ашиг сонирхлын асуудал дээр дэмжлэг үзүүлсээр ирсэн Узбекистаны талд баярлаж байгаа бөгөөд өнгөрсөнтэй нэгэн адил Узбекистаны улс орныхоо үндсэн байдалд нийцсэн хөгжлийн замыг дэмжинэ. Хоёр орны засгийн газар удирдагч болон ахиулагчийн үүргээ гүйцэд бадруулж, хоёр орны дээд зиндааны улс төрийн харилцан итгэлцлийг ажил хэрэгч хамтын ажиллагааны үр дүн рүү шилжүүлж, хоёр орны ард түмэнд үр өгөөжөө хүртээх болно гэжээ.

         Каримов хэлэхдээ, Хятад улс бол дэлхийн энх тайвныг хамгаалах, хамтын хөгжлийг ахиулах талаар чухал үүрэг гүйцэтгэж байна. Олон улсын будлиантай нөхцөл байдалд, Хятадтай хамтаар хоёр орны удирдах хүний тохиролцсон нийтлэг ойлголтыг нухацтай хэрэгжүүлэхэд Узбекистан бэлэн байна гэжээ. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе