• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпиний айлчлал Хятад Монголын харилцааг бүх талаар урагшлуулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-08-20 16:30:17

        БНХАУ-ын дарга Ши Жиньпин 21, 22-нд Монгол улсад төрийн айлчлал хийнэ. Хятадын төрийн тэргүүн сүүлийн11 жилийн турш анх удаа Монгол улсад айлчлал хийж байгаа бөгөөд Ши Жиньпин БНХАУ-ын даргын хувиар анх удаа Монголд айлчилж байгаа тул хүмүүс ихээхэн анхаарал хандуулж байна.

       Хятадаас Монголд сууж байсан элчин сайд Гао Шүмао хэлэхдээ, Хятад Монгол хоёр орон 4710 км-ын хилийн заагтай байдгаараа аль аль талдаа хамгийн урт хуурай хилтэй хөрш орон болсон байдаг. Сүүлийн жилүүдэд хоёр орны найрсаг хөршийн харилцан итгэлцсэн түншлэлийн харилцаа нь стратегийн түншлэлийн харилцаа болон ахисан бөгөөд найрамдал болон хамтын ажиллагаагаар гол болгож, харилцан итгэлцэл ба хэлхээ холбоогоо цаашид эрчимжүүлсээр байна. Энх тайван, найрсгаар хиллэн орших нь дотоодод нааштай орчин нөхцөл бүрдүүлж өгөхөд чухал ач холбогдол үзүүлэх төдийгүй бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд урт хугацаанд нааштай ач холбогдол өгөх болно гэжээ.

       Хятадын Дипломатын дээд сургуулийн захирлын туслах Ван Фань, энэ удаагийн айлчлал нь Ши Жиньпин 5-р сард БНСУ-д хийсэн "Хамаатнаа эргэх " маягийн айлчлалын дараах хоёрдох удаа иймэрхүү айлчлал хийж байгаа болно. Монгол улс нь Хятадын умард хөрш, зүүн хойд Азийн чухал бүрэлдэхүүн орон болох тул Хятад улсын шинэ удирдлага хөрш зэргэлдээ орнууд хоорондын харилцаанд нэлээд анхааралтай хандаж байгааг илэрхийлж байна. Хятад Монголын харилцаа нь геополитикийн төдийгүй эдийн засаг худалдааны талаар харилцан нөхвөрлөх чанартай юм. Хятад улс олон жил дараалан Монголын худалдааны түнш , хөрөнгө оруулагч орон байсаар ирсэн юм. Монгол ч Хятадын өөрчлөлт, нээлттэй хаалганы бодлогод хамгийн их сонирхолтой байсаар ирсэн юм. Улс төрийн харилцан итгэлцлийг эрчимжүүлж, эдийн засаг худалдааны ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулан, соёлын салбар дах солилцоог өргөтгөх нь хоёр орны хамтын эрэлт хүсэл юм гэжээ.

       Хятадын ГХЯ-ны сайдын туслах Лю Жяньчао хэлэхдээ, Хятадын засгийн газар Хятад Монголын харилцааг дээд хэмжээнд чухалчилж, Монгол улстай харилцаа хөгжүүлэхийг эргэн тойрны гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгож байна. Өнгөрсөн 20 жилд Хятад Монголын найрамдал хамтын ажиллагааны харилцааны гэрээний жолоодлого дор, Хятад Монголын харилцаа шинэ шатанд гарч, тасралтгүй шинэ ахицтай болж байна.

       Хоёр хоногийн айлчлалын хугацаанд дарга Ши Жиньпин Монголын улс төрчидтэй уулзахын зэрэгцээ илтгэл тавьж, эдийн засаг худалдааны арга хэмжээнд оролцох болно. Айлчлал маш шахуу хөтөлбөрөөр явагдана. Улс төрийн талаар хоёр тал Хятад Монголын харилцааны хөгжлийн үндсэн туршлага болон ололт амжилтыг бүх талаар дүгнэж, хоёр орны харилцааны ирээдүйн хөгжилд стратегийн төлөвлөлт хийх болно. Эдийн засаг худалдааны талаар хоёр тал уул уурхайн эх баялаг нээж хөгжүүлэх, дэд бүтцийн байгуулалт, банк санхүүгийн хамтын ажиллагааг цаашид улам тодотгож, гурвыг нэгтгэж, нэгдэлтээ ахиулах эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны үзэл санааг баримтална. Хоёр тал соёлын салбарын томоохон солилцооны төлөвлөгөөг эхлүүлж, хоёр орны хүмүүсийн хэлхээ холбоог өргөтгөж, хоёр орны удирдагч НҮБ, ШХАБ, Азийн итгэлцэл хамтын ажиллагааны зөвлөлгөөн дэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, торгоны замын эдийн засгийн бүс болон Азийн дэд бүтцийн байгуулалтын банкны байгуулалтын талаар санал бодлоо солилцох болно гэжээ.

       Гао Шүмаогийн үзэж байгаагаар, айлчлалын хугацаанд улс төр, эдийн засаг худалдаа, банк санхүү, хүмүүнлэгийн салбарыг хамарсан хоёр талт хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулж, Хятад улс "найрсаг хөршийн харилцаагаа эрчимжүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хөрш зэргэлдээ орнууддаа өөрийн хөгжлийн үр өгөөжөө хүртээх" дипломат бодлогын хэрэгжүүлж байгаа болно. Харин дэд бүтцээр холбох ба уул уурхайн төслөөр хамтран ажиллах нь хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг цаашид шинэ ахиц гаргахад нааштай нөлөөлөх болно гэжээ. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе