Синьхуа Агенталийн мэдээ, Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Монгол улсад төрийн айлчлал хийхээр Хятад улсын дарга Ши Жиньпин 21-ний үдээс өмнө тусгай нийсэх онгоцоор Бээжингээс мордлоо.
Дарга Ши Жиньпинд бараа болж түүний гэргий Пэн Лиюань, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны бодлого судлалын газрын эрхлэгч Ван Хунин, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төв хорооны тамгын газрын дарга Ли Заньсү, Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечи нарын зэрэг хүмүүс хамт айлчилсан байна. \Г.С\