• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Монголын харилцааг шинэ шатанд гаргасан чухал айлчлал-Ши Жиньпин даргын монголд хийх айлчлал

CRI       (GMT+08:00) 2014-08-21 10:40:49

      Синьхуа агентлагийн мэдээ, Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Хятад улсын дарга Ши Жиньпин 21-22-ны өдрүүдэд Монгол улсад төрийн айлчлал хийж байна. Энэ айлчлал нь Хятад Монголын харилцааны түүхэн дэх чухал жилд болж байгаа гадаад харилцааны чухал үйл ажиллагаа болж Хятад Монголын харилцааг шинэ шатанд гаргалаа гэж мэргэжилтнүүд үзэж байна.

      "Садан төрлөө эргэх"маягийн айлчлал Хятад Монголын харилцааг шинэ шатанд хүргэнэ

      Энэ бол Хятад улсын даргын 11 жилийн дараа Монгол улсад хийж байгаа анхны айлчлал болно, мөн Ши Жиньпин Хятад улсын даргын тушаалд орсноос хойш БНСУ-ын дараа тусгайлан нэг оронд хийж буй айлчлал юм. Айлчлалын хугацаанд дарга Ши Жиньпин Монгол улсын Ерөнхийлөгч Элбэгдоржтой хэлэлцээ хийж, Хятад Монголын улс төрийн чухал баримт бичигт гарын үзсэг зурах болно. Дарга Ши Жиньпин бас Монгол улсын их хурлын дарга Энхболд, Ерөнхий сайд Алтанхуяг нартай уулзаж, Монгол улсын их хуралд үг хэлэх бөгөөд эдийн засаг худалдааны ажиллагаанд оролцох болно.

      Энэ бол Ши Жиньпиний энэ оны 2-р сард Сочигийн өвлийн олимпын наадмын нээлтэнд оролцож, 7-р сард БНСУ-д айлчилснаас хойш гадаадад хийж байгаа түргэн шуурхай айлчлал болохыг мэргэжилтнүүд анхааралдаа авлаа.

     Энэ гурван удаагийн айлчлал бол бүгд тусгайлан хөрш орноо зорьж, хамаатан саднаа эргэн үзэж буй өнгө аястай айлчлал юм. Хятадын гадаад харилцааны дээд сургуулийн дэд захирал Ван Фань хэлэхдээ, энэ айлчлал хэдийгээр шахуу хөтөлбөртэй болсон ч айл саахалтын хоорондын найрамдал нөхөрлөлийг тодотгож, дорно дахины соёлын өнгө аястай боллоо гэжээ.

      Хятадаас Монгол улсад суугаа элчин сайдаар ажиллаж байсан Гао Шумао хэлэхдээ, иймэрхүү тусгайлан хийж буй айчлалаар дамжуулан дарга Ши Жиньпин зочлогч орны удирдагчтай гүнзгий хэлэлцэж, нэн олон бодит үр ашиг олж болох юм гэжээ.

     Энэ жил бол Хятад Монголын харилцааны хөгжлийн түүхэн дэх чухал нэг жил. Хоёр орон дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой , "Хятад Монголын найрсаг хамтын ажиллагааны харилцааны гэрээ" байгуулсны 20 жилийн ой бөгөөд Хятад Монголын найрсаг солилцооны он тохиож байна. Ши дарга энэхүү түүхэн цаг мөчид Монгол улсад айлчлах нь Хятад Монголын харилцааны төвшинг шинэ шатанд хүргэх магадлалтай гэж шинжээчид үзэж байна.

     Гао Шүмао хэлэхдээ, хоёр орны харилцаа шинэ дэвшлийн шатанд байгаа. Хоёр орны удирдагч Хятад Монголын харилцааны хөгжлийн туршлага амжилтыг дүгнэж, хоёр орны харилцааны ирээдүйн хөгжлийн талаар стратегийн төлөвлөлт хийж, хойшдын хэсэг хугацааны Хятад Монголын харилцааны хөгжлийн чиглэлийг тодорхойлон, хоёр орныг ямагт сайн хөрш, сайн түнш, сайн нөхөр байлгах шаардлагатай гэжээ.

     Хятад Монгол хоёр орон 2003 онд найрсаг хөршийн харилцан итгэлцсэн харилцааг байгуулж, 2011 онд стратегийн түншлэлийн харилцаатай болов. "Хоёр орны харилцаа дахиад нэг шат өгсөхөд төрийн тэргүүн нарын гадаад харилцааны дэмжлэг шаардагдана. Хоёр орны төрийн тэргүүн нар энэ удаа хоёр талын харилцааны асуудлаар шинэ хүрээ гаргаж, Хятад Монголын харилцааны төвшинг бүх талаар дээшлүүлэх боломжтой " гэж Ван Фань хэлэв.

     Ажил хэрэгч хамтын ажиллагаа шинэ гараанд гаргах боломжтой

     Арваад жилийн өмнөөс Хятад Монголын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа "Хурдны зам"-даа орж, хоёр орны харилцааны чухал хэсэг болсоор иржээ. Хоёр талын худалдааны хэмжээ 2002 онд 324 сая ам.доллар байснаа 2013 онд 6 тэрбум ам.долларт хүрч, Монгол улсын гадаад худалдааны нийт хэмжээний талаас илүү хувийг эзэлж, өнгөрсөн 10 жилд Хятад улс Монголын 1-р том худалдааны түнш, хөрөнгө оруулагч улс болсоор ирсэн юм.

     Энэ удаагийн айлчлалаар уул уурхайг нээн ашиглах, дэд бүтцийн байгуулалт, банк санхүүгийн хамтын ажиллагааг зэргээр хөгжүүлэх эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлийг цаашид тодорхойлж, дэд бүтцээр холбох, уул уурхай эрчим хүчний том төслөөр хамтарч ажиллахаар тэргүүн чиглэл болгож, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг шинэ гараанд хүргэнэ. Хоёр тал эдийн засаг худалдаа, банк санхүү, хүмүүнлэгийн салбар зэргийн иж бүрэн хамтын ажиллагааны баримт бичигт гарын үзэг зурна гэж шинжээчид үзэж байна.

      Хятадаас Монгол улсад сууж байсан элчин сайд Хуан Жякүй хэлэхдээ, Ши даргын энэ удаагийн айлчлалын үеэр Хятад Монгол худалдааны хэмжээгээ нэмэгдүүлэх, гадаад худалдаа хөрөнгө оруулалтын бүтцийг сайжруулах, Монгол улсын үйлдвэрлэлийг дээшлүүлэх, төмөр зам, авто зам тавьж, цахилгаан эрчим хүч зэргийг хөгжүүлэх, чухал салбар, том төслийн хамтын ажиллагааг дэмжих зэрэг чухал асуудалд анхаарал хандуулна гэжээ.

      Газар зүйн давуулаг талтай бөгөөд харилцан нөхвөрлөдөг нь Хятад Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны хоёр том ашигтай хүчин зүйл юм. Хятад Монгол 14 хилийн боомттой, хоёр талын импорт экспортын бараа тээвэрлэхэд ойр, зардал багатай, өртөг хямд юм. Хоёр орны худалдааны эрэлт хэрэгцээ, харилцан нөхвөрлөдөг, Хятадын механик цахилгаан хэрэгсэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, барилгын материал, нэхмэлийн бүтээгдэхүүн зэргийг Монголын иргэд сонирхдог бол Монгол улсын нефть хий зэргийн нөөц нь Хятадын эрэлт хэрэгцээг хангадаг гэж шинжээчид хэлж байлаа.

      Ван Фань, Монгол улсын нүүрс, түүхий нефть, ашигт малтмалын нөөц баялаг ихтэй юм, хоёр тал эрчим хүчний салбарт том төслөөр ажиллах бүрэн боломжтой. Хятад Монгол хоёр орон төмөр зам, авто замын байгуулалтыг түлхүү ахиулж, дэд бүтцээр холбож, хоёр орны өөр өөрийн эрэлт хэрэгцээг хангах ёстой гэв.

      Хөрш орнуудын чухал арга хэмжээ

      Дарга Ши Жиньпин Монгол улсад айлчилж байгаа нь Хятадын хөрш орнуудын гадаад харилцааны стратегийн чухал алхам юм, Зүүн Хойд Азийн эдийн засаг, аюулгүйн салбар дахь хамтын ажиллагааг өрнүүлэхэд ашигтай бөгөөд хөрш орнуудын энх тайван, тогтвортой байдалд таатай орчныг буй болгоно.

     Хятад Монгол хоёр орон 4710 километрийн хилийн шугамтай, эх газрын хилийн шугамаар хамгийн урт хөрш орон юм. Монгол улс Хятадын чухал хөрш орон болсны хувьд Хятадын хөрш орнуудын гадаад харилцаанд чухал ач холбогдолтой юм гэж мэргэжилтнүүд үзсэн байна.

     Өнөөдрийн байдлаар Хятад Монголын харилцаа түүхийн хамгийн таатай цаг үедээ байна гэж Гао Шүмао хэлэв. Тэрээр, Хятадын шинэ удирдах баг тушаалд орсноосоо хөрш орнуудын харилцааг маш чухалд үзэх болсон юм. Өнгөрсөн жилийн 10-р сард болсон хөрш орнуудын гадаад бодлогын чуулга уулзалтаар "найрсаг дотно, чин үнэнч, хөнгөлөлттэй, уужуу багтаамжтай" шинэ үзэл баримтлалыг дурдсан юм. Дарга Ши Жиньпин Монголд айлчлах гэж байгаа нь мөн Хятадын удирдагчдын хөрш орнуудын харилцааг чухалчлан үзэж байгаа илрэл болж байна гэв.

     Ван Фань, энэ айлчлалаар Хятад улс бодитой арга хэмжээгээр хөрш орнуудын бодлогыг хэрэгжүүлж байна. Хятад Монголын харилцааг тогтвортой эрүүлээр хөгжүүлэх нь Зүүн Хойд Азийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд ашигтай юм. Олон талаас харахад, энэ айлчлалаар хоёр орны бүс нутгийн эдийн засаг, аюулгүйн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хоёр орон Азийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөр хамтаар хичээн зүтгэх болно гэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе