|
|
||
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 21-нд Улаанбаатарт хүрч, Монгол улс дахь төрийн айлчлалаа эхэллээ.
Орон нутгийн цагаар өглөө 11 цагийн үед, дарга Ши Жиньпин тусгай онгоцоор "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардлаа. Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг, түүний гэргий Х.Сэлэнгэ, Гадаад харилцааны сайд Л.Болд нар эрхэм зочдыг хүлээн авлаа.
Монгол улсын ард иргэд, хүүхэд багачууд дарга Ши Жиньпин болон түүний гэргийг хуртай бороотой, элэгсэг дотноор угтан авав.
Ши Жиньпин дарга, "Хятад Монгол хоёр орон бол уул ус залгаа, өнө уртын найрсаг харилцаатай хөрш орнууд юм, миний бие Монгол улсын ард түмэнд Хятадын ард түмний халуун мэндчилгээг уламжилж байна. Энэ удаагийн айлчлал маань хоёр орны ард иргэдийн хүсэлтийг хүлээсэн найрсаг дотно, хамтын ажиллагаа, хөгжлийн төлөөх айлчлал болно гэдэгт итгэж байна" гэж онцлон хэлэв. \Н.Пүрэвжав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |