• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Зандаахүүгийн Энхболдтой уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-08-22 14:40:45

 

    Хятад улсын дарга Ши Жиньпин 22-ны өдөр Улаанбаатар хотноо Монгол улсын Их хурлын дарга Зандаахүүгийн Энхболдтой уулзав.

    Ши Жиньпин хэлэхдээ, өчигдөр би Ерөнхийлөгч Элбэгдоржтой   уулзаж ярилцаж  олон чухал  амжилтанд хүрсэн. Хоёр тал хамтран чармайвал Хятад Монголын ажил хэрэгч хамтын ажиллагаа улам ахицтай болж, хоёр ард түмэнд үр шимийг  бодитой   хүртээнэ. Монгол улсын Их хурал хоёр орны хамтын ажиллагааг идэвхтэй дэмжин, хоёр орны хамтын ажиллагаанд ил тод, тогтвортой, сайн сайхан хуулийн орчинг бүрдүүлэхийг хүсэж байна гэжээ.

    Ши Жиньпин хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятадын АТИХ-ын байнгын хороо, Монгол улсын Их хурал хооронд нягт харилцаатай байна. Энхболд дарга энэ жил Хятадад айлчлахад Хятад улс баяртай байгаа бөгөөд хоёр орны хууль тогтоох байгууллага тогтмол харилцааны механизм байгуулж, хэлхээ холбоогоо чангатган, итгэлцлээ гүнзгийрүүлж, төр засч засаглал явуулах, ардчилсан хуулийн засаглалын байгуулалт зэрэг талаар харилцан суралцаж, нам төр, залуучуудын солилцоог нэмэгдүүлэн, Хятад Монголын харилцааны хөгжилд шинэ  хүч сэлбэхийг дэмжинэ гэжээ.

    Энхболд хэлэхдээ, Монгол улсын Их хурал, Хятад улс хоорондын харилцааг Монголын гадаад харилцааны тэргүүлэх чиглэл болгохыг дэмжих бөгөөд Хятад улсын Тайвань, Түвдийн асуудлаарх байр суурийг дэмжинэ. Өчигдөр Ши Жиньпин дарга Ерөнхийлөгч Элбэгдорж нар Монгол Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулахыг хамтаар мэдэгдсэн нь маш чухал ач холбогдолтой. Монгол улсын Их хурал үүнийг талархан хүлээж авч, хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хэлхээ холбоогоо эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ. Энэ оны 10-р сард би БНХАУ-д айлчилж, хоёр оны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголцлыг бодитой хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцон, хоёр оны хууль тогтоох байгууллага хоорондын тогтмол солилцооны механизмыг хэрэгжүүлж, хоёр орны найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахыг хүсэн хүлээж байна гэжээ.

    Монгол улсын Их хурлын намын олонхын бүлгийн албаны хүмүүс болон холбогдох албан тушаалтнууд Хятадын талаас Ван Хүнин, Ли Жаньшү, Ян Жечи нар уулзалтад оролцов. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе