• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Монгол улсын Их хуралд илтгэл тавив

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-08-22 15:29:43


      Хятад улсын дарга Ши Жиньпин 22-ны өдөр Монгол улсын Их хуралд " Дэмжин туслалцаж, Хятад Монголын харилцааны хөгжлийн шинэ цаг үеийг хамдаа цогцлон байгуулъя" гэсэн гарчигтай чухал илтгэл тавьж, Хятад Монголын найрсаг хамтын ажиллагаа, Хятадын эргэн тойрны орны гадаад харилцаа, Азийн орнуудын харилцааны ёс зэргийг өгүүлж, харилцан хүндэтгэж, харилцан итгэлцэн, адил талаа нэгдэн, адилгүй талаа нөөцлөх, дэмжин туслалцаж, хамтран ажиллаж хамтаар ялалт байгуулан, Хятад Монголын харилцааны хөгжлийн шинэ цаг үеийг хамтаар байгуулж, Азийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлд хамтаар тус дөхөм үзүүлэхийг онцолсон байна.

    Ши Жиньпин илтгэлдээ, Хятад Монгол бол уул усаараа залгалдсан найрсаг хөрш, бүс нутгийнхаа чухал улс орон юм. Одоо Хятадын иргэд "ХКН байгуулагдсаны 100 жил болон шинэ Хятад улс тунхаглагдсны 100 жилийн ой" хүртлэх хөгжлийн зорилтоо биелүүлэхийн төлөө хичээн зүтгэж байна, Монгол улсын ард иргэд ч улс орныхоо өөрчлөлт, эдийн засаг нийгмийн хөгжлийн төлөө зүтгэж байгаа. Хятад Монгол хоёр орны хөгжлийн стратегийг үр ашигтай холбож, зэрэг хөгжин хамтаар цэцэглэх бүрэн боломж байгаа. Миний энэ удаагийн айлчлалаар Хятад Монголын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгохоор хоёр тал санал нэгтэй шийдсэн. Энэ нь Хятад Монголын харилцаа түүхийн хамгийн сайн хөгжлийн цаг үедээ орсны бэлэг тэмдэг боллоо. Хоёр тал энэ боломжийг ашиглан, Хятад Монголын харилцааг үргэлжлэн шат өгсүүлэн хөгжүүлэх ёстой гэжээ.

    Хятад Монгол дэмжин туслалцах сайн хөрш байж, олон улсад ямар өөрчлөлт хувиралт гарсан ч хоёр тал хоёр орны харилцааны чиглэлээ бат сахиж, стратегийн түншлэлийн үүднээс нөгөө талаа илүү бодолцож, бүрэн эрх, аюулгүйн байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал зэргийн гол чухал ашиг сонирхол болон харилцан анхаарал хандуулж байгаа асуудал дээр гуйвшгүй дэмжлэг үзүүлэх ёстой. Хятад Монгол бол харилцан ашигтай хамтаар ялалтад хүрэх сайн хөрш. Хятад Монгол газар зүйн талаар хөршилж, эдийн засаг харилцан нөхвөрлөдөг. Хятадын зах зээл, хөрөнгө мөнгө, техник, зам суваг нь болон Монголын нөөц баялгийн давуу талаар харилцан нөхвөрлөж, хамтран ажиллах боломж маш ихтэй байдаг нь хоёр иргэдэд бодитой ашиг шимийг хүртээх нь лавтай юм. Хятад Монгол байнга харилцаа холбоотой байдаг сайн найз болох ёстой. Иргэдийн хэлхээ холбоог цаашид хөгжүүлж, залуучууд, хэвлэл мэдээлэл зэрэг салбарын  солилцоог үргэлжлэн зузаатгаж, улам сайн нийгмийн орчинг буй болгох ёстой гэж Ши Жиньпин онцолжээ.
     Хятад улс "ХКН байгуулагдсаны 100 жил болон Шинэ Хятад улс тунхаглагдсаны 100 жилийн ой хүртэлх зорилт"-ыг биелүүлэхэд аятай сайхан орчин  шаардагдана. Хөрш улс орон  амгалан бол бид ч амар тайван байж, амжилт гаргаж чадна. Хятад улсын тасралтгүй хөгжлийг хараад зарим хүмүүс Хятадын чиг хандлагад сэжиг таавар төрж, Хятад улс хөгжин хүчирхэгжвэл аюул заналхийлэл бий болгоно гэж сэтгэл түгшиж байна. Энэ нь эндүү ойлголт, аль эсвэл буруу тайлбар юм. Хятад улс энх тайван хөгжлийн замаар хэлбэрэлтгүй замнахын зэрэгцээ дэлхийн улс түмэнтэй энх тайван хөгжлийг эрхэмлэн хамтдаа урагш ахина гэж дарга Жи Жиньпин цохон тэмдэглэжээ.

    Тэрээр, даян дэлхийд Азийн эдийн засгийн хөгжил хамгийн хурдтай бөгөөд халуун цэгийн эгзэгтэй асуудлаар ч олон байгаа. Азийн улс орнууд хөрш орнуудтайгаа харилцаагаа хэрхэн зохицуулж, найрсаг харилцаж хамтдаа хөгжиж өөр хоорондын зөрчил маргаанаа эв зүйтэй зохицуулах нь чухал сэдэв болоод байна. Үүнийг зохицуулахад цаг үеийн урсгал, ард түмний санаа бодолтой нийцүүлж, харилцан бие биенээ хүндэтгэн, адил талаа нэгтгэн, адил бус талаа нөөцөлж, ирээдүйд хандсан хамтран ажиллаж хамтдаа ялалт байгуулах зарчмыг баримтлахад тулгуурлах юм. Нэн олон тохиолдолд дорно дахины оюун ухаанаар асуудлыг зохицуулан, зөрчил маргааныг намжааж, эвсэг зохицонгуй байдлыг бий болгох хэрэгтэй юм. Бүс нутгийн хамтын ажиллагааг урагш ахиулах явцад Азийн улс түмэн туршлагаа харилцан солилцож, харилцан бие биенээ хүндэтгэж, санаа бодлоо нэгтгэн, найрсгаар зөвшилцөж, олон талыг харгалзсан Азийн хэлбэрийг баримтлах хэрэгтэй, энэ мөн тус бүс нутгийн онцлогт тохирсон харилцаа холбооны уламжлал мөн, энэхүү уламжлал нь Азийн хөрш орнуудтайгаа харилцах ёсыг харуулсан төдийгүй, бид өнөө ч гэсэн түүнийг өвлөн залгамжилж, хөгжүүлж бадруулах ёстой. Нэгд, харилцан хүндэтгэн, харилцан итгэлцэж, тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, улс түмний нийгмийн тогтолцооны сонголт болон хөгжлийн замналыг хүндэтгэж, харилцан бие биеийн дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцож, харилцан анхаарлыг хандуулж, адил бус соёл иргэншил, хэлхээ холбоо, яриа хэлцэлд тус дөхөм үзүүлэн, ойлголцлоо нэмэгдүүлэн, бие биенээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хоёрт, хамтын нийтлэг ойлголтоо нэмэгдүүлэн, санал зөрөлдөөнөө зохицуулж, их талыг харгалзан, найрсгаар зөвшилцөж, яриа хэлцэл хийж, хамтран ажиллан, хамтын ойлголтод хүрч, санал зөрөлдөөнөө зохицуулж, олон улсын болон бүс нутгийг зохицуулахад хамтдаа оролцох хэрэгтэй. Гуравт, хамтран ажиллан хамтдаа ялалт байгуулж, харилцан бие биедээ туслалцан давуу талаараа харилцан нөхвөрлөж, хамтын ашиг сонирхлоо өргөтгөж, чөлөөт худалдааны бүс болон харилцан хэлхээ холбоогоо өргөтгөж, бүс нутгийн эдийн засгийн интеграцичлалыг гүнзгийрүүлэх хэрэгтэй гэжээ.

    Ши Жиньпин дарга үгийнхээ төгсгөлд, Хятад Монгол хоёр орны найрамдал хоёр ард түмний сэтгэл зүрхэнд шингэсэн, энэ нь хоёр орны харилцааны хамгийн том итгэл зориг болон хөдөлгөх хүч мөн. Хоёр ард түмний хүчин чармайлтаар Хятад Монголын харилцаа сайн сайхан ирээдүйтэй байна гэдэгт найдаж байна. Бид гар гараа холбон хамтдаа чармайж, Хятад Монгол хоёр орны өнө удаан түүхтэй найрсаг харилцааг хоёр ард түмний сэтгэлд хүргэх болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе