• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Монголын эдийн засаг худалдаа хүлгээ давирч дүүлэх гэж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-08-22 14:45:31

    Хятад улсын дарга Ши Жиньпин Монгол улсын Ерөнхийлөгч Элбэгдорж 21-ний өдөр Улаанбаатарт хамтарсан тунхагт гарын үсэг зурж, хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгосноо зарлалаа. Үүнд хоёр орон эдийн засаг худалдааны салбарт чухал нийтлэг ойлголтуудад хүрсэн нь хүмүүсийн анхаарлын төвд орж байна.

    Шинжээчдийн үзэж байгаагаар, Хятад Монгол хоёр орны хамтын ажиллагааны хамгийн шинэ хандлагаас үзвэл, эдийн засаг худалдааны харилцаа харилцан ашигтай хамтаар хожих, хамтаар хөгжих, хамтаар цэцлэн хөгжих чиглэлээр урагшилж, олон салбарын хамтын ажиллагаанд хүлгээ давирч дүүлэх шинэ байдал бий боллоо гэжээ.

    Уг тунхагт тэмдэглэхдээ, хоёр тал уул уурхай нээж хөгжүүлэх, дэд бүтцийн байгуулалт, банк санхүүгийн хамтын ажиллагааг цогцоор хөгжүүлэх зарчмаар бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх болно гэжээ.

    Шинжээчдийн үзэж байгаагаар, өнөө уул уурхайд түшиглэсэн Монгол улс дан төрлийн эдийн засгаас олон төрлийн эдийн засаг хөгжүүлэх эрэл хүсэлтэй байж, гадны ертөцтэй нэн гүнзгий, нэн өргөн салбарт, нэн олон хэлбэрийн хамтын ажиллагаа хөгжүүлж эдийн засгаа сэргээн хөгжүүлэхийг эрмэлзэж байна гэжээ.

    Мөн бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол улсын бодит ашиг сонирхолд нийцэхээр барахгүй, Хятад Монгол хоёр талын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг цаашид тэнцвэртэй, тогтвортой хөгжүүлэхэд ашигтай юм гэжээ.

    Гадаад харилцааны дээд сургуулийн профессор Жоу Юуншэн хэлэхдээ, арваад жилийн өмнөөс Хятад Монголын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа түргэн хөгжлийн замд орж, хоёр орны харилцааны ноён нуруу болж байлаа. Уг тунхаг нь Хятад Монголын худалдаанд зүй зохистой тоон үзүүлэлттэй зорилт дэвшүүлсэн бөгөөд хоёр талын хөрөнгө орууулалтыг журамжуулж, Хятадын хөрөнгө мөнгө, техникийн давуутай аж үйлдвэрийн шилдэг хүчин зүйлийг Монгол улсын эх баялгийн давуу талтай уялдуулах гүн гүнзгий ач холбогдолтой юм гэжээ.

    Өнгөрсөн арван жилд Хятад улс нь Монголын хамгийн том худалдааны түнш болон гол хөрөнгө оруулагч орон байсаар ирсэн юм. 2013 онд Хятад Монгол хоёр талын худалдааны хэмжээ 6 тэрбум ам долларт хүрч, Монголын гадаад худалдааны талаас илүү хувийг эзэлсээр ирсэн юм. 2013 оны эцэс гэхэд Хятад улс Монголд нийт 2 тэрбум 560 сая ам долларын хөрөнгө оруулж, уул уурхайн хайгуул олборлолт, үл хөдлөх хөрөнгө, хөнгөн аж үйлдвэр, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг нарийн боловсруулах зэрэг олон салбарыг хамарсан юм.

    Шинжээчдийн үзэж байгаагаар, Монголын тал үүнээс өмнө өөрийнхөө байгалийн эх баялаг, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүнээ нарийн боловсруулж, нэмүү өртөг бүтээхийг хүсч байсан юм. Энэ нь уг тунхагт тусгалаа олж, цаашид хоёр орны хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааны чухал чиглэл болсон юм гэжээ.

    Тунхаг нь Хятад Монголын хойшдын арван жилийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг нэн өргөн салбарт хөгжүүлэхэд зүг чиг заасан юм. Хятад улс нь дэлхийн хоёрдох том эдийн засгийн цогц болсны хувьд шинэ хэлбэрийн аж үйлдвэржилт болон хотжилт явагдаж байна. Хятад Монгол хоёр орны эдийн засгийн бүтэц маш их харилцан нөхвөрлөх чанартай байж, аж үйлдвэрийн олон салбарт хамтын ажиллагааны цар хүрээ болон түвшинг бүх талаар дээшлүүлэх нөөц хүчинтэй юм гэжээ.

    Австралийн эдийн засагч Гө Шэнсян хэлэхдээ, хоёр орон төмөр зам, байгалийн хийн хоолой, авто зам зэрэг салбарт хамтын ажиллагааны асар их нөөцтэй юм гэжээ.

    Тэрээр хэлэхдээ, энэ удаа Хятад улс Монголын талд хил дамнасан тээвэр, далайн гарцаар хангах талаар дөхөм үзүүлнэ гэж амалсан, энэ нь Монголын эдийн засгийн хөгжлийн хязгаардмал талыг нөхөхөд ашигтай төдийгүй, нэг бүс нэг замын хамтын ажиллагааны санаачлагыг хэрэгжүүлэх бодит алхам болж, Хятадын тал санаачлагын татах хүчныг ихээхэн нэмэгдүүлж, үлгэр жишээ болохуйц үүрэг гүйцэтгэх болно гэжээ.

    Чайна банкнаас Улаанбаатарт суугаа төлөөлөгч Шин Жүнь хэлэхдээ, хойшид Хятадын банк санхүүгийн байгууллага тунхагийн дагуу, Монгол улсын анхаарал хандуулж байгаа салбарт түлхүү анхаарал хандуулж, төслийн хөрөнгө хуримтлалт, худалдааны хөрөнгө хуримтлалт, банк санхүүгийн ерөнхийлсөн үйлчилгээ, юаниар тооцоо хийх, дахин зээл олгох зэрэг талаар хамтын ажиллагаа өрнүүлж, Монголд хөрөнгө хуримтлуулах аргагүй Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон тухайн нутгийн банкны дэмжих боломжгүй дэд бүтцийн томоохон төсөл, эх баялаг, эрчим хүч зэрэгт дэмжлэг үзүүлэх болно гэжээ.

    Дарга Ши Жиньпиний Монголд хийх энэ айлчлал бол Хятадын эргэн тойрны димпломат харилцааны стратегийн чухал алхам байж, энэ нь хоёр орны эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалтыг шинэ шатанд гаргаж, хоёр орны зам тээвэр, уул уурхай, цахилгаан эрчим хүч, эрчим хүчний эх баялаг, банк санхүү хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг түргэтгэх болно. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе