• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лю Жяньчао:Хамтын ажиллагааг гүнзгийрүүлж хамтдаа мандан хөгжихийг хүсэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-08-22 08:57:45

        21-ний өдөр хятад монгол хоёр орны тэргүүн нар хэлэлцээ хийж, хоёр орны харилцааг стратегийн иж бүрэн харилцаа болгон хөгжүүлнэ гэж зарлажээ. Үүний зэрэгцээгээр хоёр орон ажил хэрэгч хамтын ажиллагааны гэрээнүүдэд гарын үсэг зурцгаасан байна. Ши Жиньпин даргыг дагалдан айлчилсан хятадын гадаад харилцааны яамны сайдын туслах Лю Жяньчао манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөх үе хэлэхдээ,хятад монголын улс төрийн харилцан итгэлцэл улам эрчимжиж, хоёр талын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны явцад хойшлогдож байсан томоохон төслүүд ахицтай болсныг хэлэлцээний үр дүнгээс харж болох юм гэжээ. Хамтын ажиллагааг гүнзгийрүүлж хамтдаа сэргэн мандаж, хөгжин дэвжихийг хятадын тал хүсэж байна гэж тэрээр онцоллоо. \Номиннарс\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе