|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 22-ны өдөр Улаанбаатар хотноо Монгол улсын ерөнхий сайд Алтанхуягтай уулзлаа.
Ши Жиньпин хэлэхдээ, өчигдөр, ерөнхийлөгч Элбэгдоржтой амжилттай хэлэлцээ хийж, хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон дээшлүүлэхээр санал нэгдсэн бөгөөд хамтын ажиллагааны чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Монголын талтай хамтаар чармайж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг нухацтай хэрэгжүүлэхэд Хятад улс бэлэн байна. Хятад улс хөрш орнуудтайгаа найрсаг дотно, үнэнч шударга, харилцан ашигтай, уужим хүртээмжтэй байх гадаад бодлого нь Монгол улсад бүрэн нийцэж байгаа юм. Улам нээлттэй хөгжсөн Хятад улс нь Монгол улсад илүү нөхцөл боломжийг авчрах болно гэжээ.
Ши Жиньпин онцлохдоо, Хятад Монгол хоёр тал өөр өөрийн хөгжлийн стратеги болон давуу талаа харилцан нэгтгэж, харилцан ашигтай хамтаар хожих зарчмын дагуу, уул уурхайн нөөц баялаг, дэд бүтцийн байгуулалт, банк санхүүгийн хамтын ажиллагааг цогц хөгжүүлж, дэд бүтцээр холбох болон том том төслийн хамтын ажиллагаагаар тэргүүлэх чиглэл болгож, Торгоны замын эдийн засгийн бүсийн санаачилга болон Азийн дэд бүтцэд хөрөнгө оруулах банкаар хоёр талын хамтын ажиллагааны шинэ тавцан болгож, салбаруудын харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулан, Хятад Монголын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны цар хүрээ болон төвшинг нэн их ахицад хүргэх болно. Мөн хүмүүнлэгийн солилцоо нь хоёр орны ард түмний үе уламжилсан найрсаг үндэс суурь болохоор ихээр дэмжих шаардлагатай юм гэжээ.
Алтанхуяг хэлэхдээ, Монгол Хятад хоёр орон бол найрсаг хөрш. Ши Жиньпин даргын Монголд хийсэн айлчлал нь хоёр орны харилцааны хөгжлийг Хятад улс дээд хэмжээнд чухалд үзэж буйг бүрэн харууллаа. Хоёр орны төрийн тэргүүн Монгол Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтоохоор шийдсэн нь хоёр орны харилцааны хөгжлийн хэтийн төлөв өөдрөг буйг тусгаж байна. Хятадын талын дэмжлэг туслалцаанд Монголын тал талархал илэрхийлж байна, Хятадын талын хөрш орнуудтайгаа найрсаг дотно, үнэнч шударга, харилцан ашигтай, уужим хүртээмжтэй байх бодлого нь Монгол улсыг оролцуулсан хөрш орнуудад чухал боломж хангасан байна. "Талын цайны зам" болон Торгоны замын эдийн засгийн бүс байгуулах санаачилгыг Монгол улс мөрдөн дагахад бэлэн байгаа бөгөөд дэд бүтцээр холбох болон хилийн ачаа тээврийг эрчимжүүлж, тус бүс нутгийн орнуудын ашиг сонирхлыг ахиулан, хамтын хөгжлийг дайчилж, хоёр орны хүмүүнлэгийн болон залуучуудын солилцоог нааштай ахиулахад Монгол улс бэлэн байна гэжээ.
Ван Хүнин, Ли Жаньшү, Ян Жечи уулзалтад оролцжээ.
Дарга Ши Жиньпин бас Алтанхуягтай Хятад Монголын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг эргэн санах үзэсгэлэнгийн нээлтэд хамтаар оролцож үзэсгэлэнд тууз хайчилжээ. Олон олон гэрэл зургууд нь хоёр орны дипломат харилцаа тогтоосон 65 жилийн турших ололт амжилтыг зураглаж, хоёр орны үе үеийн удирдах хүний хамтын хүчин зүтгэлээр, хоёр орны харилцааны хөгжил, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа, соёлын солилцоо баялаг үр дүнд хүрснийг харуулж байлаа.
Пэн Лиюань, Ван Хүнин, Ли Жаньшү, Ян Жечи нар арга хэмжээнд оролцсон байна.
Мөн үдээс өмнө, дарга Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань болон ерөнхийлөгч Элбэгдоржийн гэргий Болорма нар Хятад Монголын дипломат харилцаа тогтоосон 65 жилийн ой буюу "Хятад Монголын найрсаг солилцооны жил" -д зориулсан Хятадын соёлын 7 хоногийн арга хэмжээний нээлтэд оролцож тууз хайчилжээ. Тэд хамтаар Монгол улсын уран сайханчдын тоглолтыг сонирхсон бөгөөд Хятадын Дүньхуангийн соёлын үзэсгэлэнтэй танилцсан байна. \Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |