• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин болон Элбэгдорж хамтдаа наадам үзэж сонирхов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-08-22 21:09:55

       Хятад улсын дарга Ши Жиньпин 22-нд Монгол улсын ерөнхийлөгч Элбэгдоржийн бараа болготойгоор Улаанбаатар хотын "Чингисийн хүрээ" жуулчны баазад хүрэлцэн очиж монгол үндэсний бэсрэг наадам үзэж сонирхов. Бэсрэг наадмын үеэр дарга Ши Жиньпин, гэргий Пэн Ли-Юаньд монгол үндэсний эрийн гурван наадмаас сонирхуулж, бэсрэг наадамд түрүүлж үзүүрлэсэн хүчит бөхчүүд, түрүүлж айрагдсан хурдан хүлгүүд, мэргэн харваачдын шагналыг ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, дарга Ши Жиньпин нар гардуулан өгсөн юм.

        Наадмын үеэр дарга Ши Жиньпин болон дагалдан яваа эрхэм зочдод "Морьтны гайхамшиг" тоглолт, монгол үндэсний хувцасны загварын үзүүлбэр, уран нугаралт үзүүллээ. Цэргийн дуу бүжгийн чуулгынхны цоглог дуу, бүжиг, гоцлол дуучин Ч.Баярмаагийн хятад хэл дээр дуулсан "Тугийн тухай дуу"-г дарга Ши Жиньпин болон гэргий Пэн Ли-Юань нар алга ташин талархан хүлээж авав.

       Монгол улсын ерөнхийлөгч Элбэгдорж дарга Ши Жиньпин, гэргий Пэн Ли-Юань нарт ижил цоохор зүсмийн морьд бэлэглэв. Үүнд дарга Ши Жиньпин морьдын хүзүүнд хадаг зүүж ижил сүрэгт нь үлдээлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе