• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин, Элбэгдорж иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх талаар нийтлэг ойлголтод хүрчээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-08-22 13:50:35

       21-ний өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин Улаанбаатарт Монгол улсын Ерөнхийлөгч Элбэгдоржтой хэлэлцээ хийж, Хятад Монголын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд ахиулах нийтлэг ойлголтод хүрчээ. Хоёр талаараа, уул уурхайн эрдэс баялгийг нээн ашиглах, дэд бүтцийн бүтээн байгуулалт, банк санхүүгийн хамтын ажиллагааг цогцоор хөгжүүлэх зарчмаар харилцан ашигтай хамтын ажиллагааг иж бүрэн хөгжүүлэхээр тохирчээ.

       Би өнөөдөр ган тайлсан намрын борооноор Монголд хүрч ирлээ. Энэ нь манай хоёр орны хувь ерөөл, найрсаг харилцааны бэлгэ дэмбэрэл буюу хоёр орны харилцааны өөдрөг гэгээн ирээдүйг зөгнөж байна.
Бор бор шивэрсэн намрын бороо Хятад Монгол хоёр орны төрийн тэргүүний уулзалтыг чимж, Ерөнхийлөгч Элбэгдорж төрийн ордны гаднах Чингис хаан талбайд Ши Жиньпин даргыг угтан авах өв тэгш ёслол явууллаа.

       Энэ нь Хятад улсын төрийн тэргүүн 11 жилийн дараа дахин Монголд айлчлал хийж байгаа бөгөөд мөн энэ оны 7-р сард өмнөд Солонгост тусгайлан төрийн айлчлал хийсний дараах бас нэгэн тусгайлсан төрийн айлчлал болж байна. Богино хугацаанд энгийн байдлаар шуурхай айлчилж буй нь хөрш хоорондын харилцаагаа маш чухалд үзэж буйг илэрхийлж байна. Уулзалтын дараа, Хятад Монголын төрийн тэргүүн, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг иж бүрэн хөгжүүлэх болсныг сэтгүүлчдэд мэдэгджээ. МУ-ын Ерөнхийлөгч Элбэгдорж хэлэхдээ, өнөөдрийн энэ хамтарсан тунхаглал бол манай хоёр орны харилцааны суурийг тодорхойлсон, цаашид харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлэлийг баталгаажуулсан, аливаа асуудлыг эрх тэгш нээлттэй, харилцан хэлэлцэж шийдвэрлэх өргөн боломжийг нээж байгаа юм. Уг баримт бичиг бол БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Монгол улсад хийж байгаа төрийн айлчлалын онцгой түүхэн ач холбогдлыг илэрхийлж байгаа юм.

       Улс хоорондын харилцааны байр суурийн ахиц дэвшил нь хоёр орны стратегийн харилцан итгэлцэл эрчимжсээр байгаагийн илэрхийлэл. Мөн өдөр Хятад Монголын холбогдох салбарууд 20 гаруй төрлийн хамтын ажиллагааны бичиг баримтад гарын үсэг зуржээ. Үүний дийлэнх нь хилээр нэвтрэх зам тээвэр, уул уурхай болон дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүд байлаа. Хоёр талаараа мөн төмөр зам, авто зам, боомт, төмрийн уурхай, зэсийн уурхай, нүүрс зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт, уул уурхайн эрдэс баялгийн томоохон төслүүд дээр хөрөнгө оруулах хамтын ажиллагаагаа хурдтай хөгжүүлж, Хятад Монголын ажил хэрэгч хамтын ажиллагааны цар хүрээ, төвшнийг бүх талаар ахиулахаар тохирчээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлэхдээ, Монгол улсын сонирхож буй далай хуурайн хил дамнасан тээврийн асуудал зэргийг нааштай зохицуулсан. Цаашид бид уул уурхайн эрдэс баялгийн нээн ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, банк санхүүгийн салбарт хамтран ажиллах, цогцоор хөгжүүлэх зарчмаар харилцан ашигтай хамтын ажиллагааг иж бүрэн хөгжүүлэх зарчмын дагуу дэд бүтцээр холбох ба томоохон төсөл дээр хамтран ажиллахыг гол чиглэлээ болгож, хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах бэлтгэл ажлыг эртхэн албан ёсоор эхлүүлж, Эрээн, Замын -Үүд зэрэг нөхцөл боломж хангагдсан бүс нутагт эдийн засгийн хамтын ажиллагааны хил дамнасан бүс байгуулах төслийг судлан урагшлуулах талаар бид нийтлэг ойлголтод хүрлээ гэжээ.

       Хятад Монголын хамтарсан тунхаглалд, хоёр орны нүүрсийг хийжүүлэх төслийн ач холбогдлыг өндрөөр үнэлж, хоёр орны аж ахуйн нэгжийг гол болгон зах зээлийн зарчмын дагуу ажиллана гэжээ. Бас, Тяньжингийн далайн боомт шиг Хятадын умард ба зүүн хойд талын гадаадад нээлттэй далайн боомтуудаар Монголын гадаад худалдаа нээлттэй нэвтрэх болгоно гэжээ. Үүнтэй холбогдуулан Элбэгдорж хэлэхдээ, Бид далайд гарцгүй орны хувьд, Монгол улс БНХАУ-тай төмөр замын
дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр байгуулсныг онцгойлон дурдахыг хүсэж байна. Энд бид далайн боомт, төмөр замын шинэ гарцууд, чиглэл, ачааны хэмжээ, хэлэлцээрийн үйлчлэх хугацаа, хөнгөлөлт зэрэг олон асуудлыг шийдвэрлэж чадлаа.

       Соёлыг салбарт хоёр тал хамтын ажиллагааны шинэ төлөвлөгөө тогтоож, ирэх : жилд Хятад улс Монголд 25 кино уран бүтээл хүргэх зэрэг хөтөлбөр байлаа.
Уулзалтын үеэр Элбэгдорж, Ши Жиньпин дарга Монголын сонин хэвлэлд өгсөн өгүүлэл наддаа маш гүн сэтгэгдэл үлдээсэн гэжээ. Ши Жиньпин, бид Монгол улстай үүрдийн найрсаг хөрш болж, хамтаар хөгжин цэцэглэхийн тулд тэмцэхэд бэлхэн байна гэдгээ онцоллоо.
\Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе