• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Монгол хоёр орны тэргүүн нар хамтарсан тунхагт гарын үсэг зурав

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2014-08-22 08:59:22

           Хятад улсын дарга Ши Жиньпин болон Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нар 21-ний өдөр Улаанбаатар хотноо "БНХАУ болон МУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал"-д гарын үсэг зурлаа. Хамтарсан тунхаглалд , хоёр тал хоёр орны дээд давхаргын харилцааг хадгалж, олон улсын тавцан дахь тогтмол уулзалт хэлэлцээгээ үргэлжлүүлж, олон зам суваг, арга хэлбэрээр стратегийн түншлэлийн харилцаагаа улам бүр бэхжүүлэх болно гэж тэмдэглэжээ.

         Хоёр орны харилцааны өндөр төвшний итгэлцэл, хоёр орон хоёр ард түмний хамтын ашиг сонирхолд тулгуурлан стратегийн түншлэлийн харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэх хамтын хүсэл эрмэлзлийн дагуу өнө үүрд харилцан итгэлцсэн, хариуцлагатай сайн хөрш, сайн түнш, сайн анд байж, Хятад Монголын стратегийн түншлэлийн харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон дэвшүүлэхээр хоёр орны удирдагчид шийдсэн юм.

           Аль нэг талынхаа бүрэн эрх, аюулгүйн байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хохироосон аливаа үйл ажиллагаа хийхгүй, аль нэг талынхаа бүрэн эрх, аюулгүйн байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хохироосон аливаа гэрээнд гарын үсэг зурахгүй, аль нэг талынхаа бүрэн эрх, аюулгүйн байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хохироосон аливаа эвсэл холбоо, бүлэглэлд оролцохгүй, дээр дурдсан эвсэл холбоо, бүлэглэлийн аливаа нөгөө талдаа чиглэсэн үйл ажиллагаанд оролцохгүй. Аливаа гуравдагч орон, байгууллага болон нэгдэл тус орны нутаг дэвсгэр дээр нөгөө талын бүрэн эрх, аюулгүйн байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хохироосон үйл ажиллагаа хийхийг зөвшөөрөхгүй гэж хоёр тал цохон тэмдэглэсэн байна.

          БНХАУ-ын засгийн газар бол Бүх Хятадын цорын ганц хууль ёсны засгийн газар, Хятадын Тайвань, Түвд, Шиньжяны асуудлаарх байр суурийг Монголын тал тууштай дэмжиж байна гэж Монголын тал цохон тэмдэглэжээ.

      Монгол улс дэлхийн олон улс орон, олон улсын байгууллагатай найрсаг хамтын ажиллагаагаа хөгжүүлж байгаад Хятад улс баяртай байна, Мөн Монгол улсын гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчин бий болгохын төлөө гаргасан хүчин чармайлтыг Хятад улс дэмжиж байгаагаа илэрхийлэв.
      Хятад улс олон улс, бүс нутгийн тавцанд Монгол улсын цөмийн зэвсэггүй статусыг бүрэн хүндэтгэнэ. Аливаа хэлбэрээр Монголын нутаг дэвсгэрт цөмийн хаягдал материал оруулах, байршуулахыг хоёр тал эсэргүүцэнэ гэдгээ илэрхийллээ.

      Хоёр тал тогтсон хугацаанд батлан хамгаалахын салбарын уулзалт зохион байгуулж, цэрэг дайны техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг тууштай хэрэгжүүлнэ. Мөн терроризм, хил дамнасан гэмт хэрэг, зохион байгуулалттай гэмт хэрэг, мансууруулах бодис арилжаалах, хүн наймаалах зэрэг гэмт хэргийн эсрэг хамтын тэмцлээ эрчимжүүлэхээр тохиролцсон байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе