|
|
||
Хятад улсын Хятадын соёлыг дэлгэрүүлэх нийгэмлэг болон Монгол улсын энх тайван, найрамдлын байгууллага хамтран зохион байгуулсан "Түмэн газын цайн зам" соёлын арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотын Хятадын соёлын төвд амжилттай болж өнгөрлөө.
Хятад, Монгол хоёр орны хоорондын Дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсаны 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд явагдаж байгаа энэ соёлын арга хэмжээг нээж Хятадын соёлыг дэлгэрүүлэх нийгэмлэгийн байнгын орлогч дарга Вань Ши үг хэлж, Хятадын Соёлын сайд Цай Ү, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэд сайд М. Түмэнжаргал, Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын ерөнхийлөгч Д. Загджав нар баярын үг хэлжээ. Энэ нээлтийн ёслолд бас хоёр орны холбогдох салбарын хүмүүс, Хятадын цайн аж ахуй нэгжийн төлөөлөгч нар оролцжээ.
Нээлтийн арга хэмжээний дараа Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэд сайд М. Түмэнжаргал, Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын ерөнхийлөгч Д. Загджав нар "Түмэн газрын цайн зам" арга хэмжээг амжилттай явагдахыг бэлгэдэн бийрийн уран бичлэг бичиж үлдээжээ.
Үүний дараа Хятад улсын Хятадын соёлыг дэлгэрүүлэх нийгэмлэгийн байнгын орлогч дарга Вань Ши болон Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын ерөнхийлөгч Д. Загджав нар хоёр байгууллагын стратегийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. \Дүүрэнжаргал\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |