|
|
||
8-р сарын 18-ны өдөр Улаанбаатарын Үй Цай Күнзийн сургалтын танхимд хятад хэлний хичээл хөгжилтэй үргэлжилж байлаа. Хичээлийн дараа захирлын албан өрөөнд дөрвөн сурагч орж ирээд, өөрсдийн зурсан зургаа нэгэн хүндэт зочинд бэлэг болгон өгмөөр байна гэж хэлэв. Хүүхдүүдийн нэгнийх нь зурагт гартаа Хятад, Монголын далбаа барьсан хоёр хүн харагдаж байв. Тэд чухам хэн юм бол? Үүнийг 5-р ангийн сурагч Эрдэнийн ярианаас мэдэж болно.
Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин 21,22-ны өдрүүдэд Монгол улсад төрийн айлчлал хийж байна. Сурагч Эрдэнийн зурагт гар барилцан зогсоо тэр хоёр хүн бол Хятад Монгол хоёр орны удирдагчид юм.
20140822nevtruuleg_1.mp3 |
Хятадын дээд удирдагч 11 жилийн дараа Монгол улсад дахин айлчилж буй нь энэ юм. Мөн дарга Ши Жиньпин БНСУ-ын дараа тухайлан нэг орныг зорьж айлчилж байгаа хоёрдох айлчлал юм. Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Хятадын хэвлэл мэдээллийнхэнд сурвалжлага өгөхдөө энэ айлчлалаас юу хүсэж хүлээж байгаа тухайгаа ярьсан юм.
Дарга Ши Жиньпиний энэ удаагийн айлчлалын онцлогийн тухай Монгол улсаас БНХАУ-ыд суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Сүхбаатар ингэж хэлж байна.
2014 он бол Хятад Монголын дипломат харилцаа тогтоосны 65 жил, Хятад Монголын найрсаг хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулсны 20 жилийн ой, Хятад Монголын найрсаг жил тохиож байгаа хоёр орны харилцаан дахь түүхэн нэгэн жил юм.
Хятад Монголын харилцааны хөгжлийн тухай Монгол улсад 20 гаруй жил ажиллаж амьдарч байсан ахмад дипломат ажилтан, БНХАУ-аас Монгол улсад сууж асан элчин сайд Хуан Жякүй сэтгэгдлээ ярьсан юм.
Хятад, Монголын хилээс 80 километр зайд орших Оюутолгойн зэсийн орд нь дэлхийд хамгийн том зэсийн уурхайн нэг юм, мөн Монгол улсын эдийн засгийн чухал тулгуур юм. Дэд бүтцийн хөгжил сул, хөрөнгө босголт тааруухан байгаа зэргээс шалтгаалж тус ордын 80 хувиас дээших нөөц баялгийг хараахан нээн ашиглаж чадаагүй байна. Өдгөө уг ордод Хятадаас хангасан цахилгаан эрчим хүчийг ашиглаж байна. Хятадын эдийн засгийн хөгжил нь Монгол улсын хувьд завшаан боломж болж байна гэж Монгол улсын Оюутолгой компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх ярьж байна.
Найрсаг харилцаа, хамтын ажиллагаа нь Хятад Монголын харилцааны гол агуулга юм. Хятад улс сүүлийн 10 жилийн турш Монголын хамгийн том худалдааны түнш бөгөөд хөрөнгө оруулагч орон байсаар ирлээ. Өнгөрсөн жил хоёр орон "Хятад Монголын стратегийн түншлэлийн харилцааны дунд ба урт хугацааны хөгжлийн хөтөлбөр"-ийг байгуулсан юм.
Монгол улсад том оврын мал нядалгааны аж үйлдвэр байгуулж байгаа Хятадын аж ахуйн нэгжийн эзэн Жан Чинюй Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Хятадад экспортлохыг хүсэж байна. Монголын зам харилцаа дэд бүтцийг яаралтай сайжруулах шаардлагатай байна гэж үзээд,Хятад Монголын худалдааны өртгийг багасгахад саад болж буй гол хүчин зүйл нь зам тээврийн асуудал юм. Тухайлбал, монгол улсын төмсний тариалалтын талбай их, нарийн боловсруулалт хийгээд Хятад эсвэл бусад оронд экспортолж болно. Гэвч тээврийн зардал их байдаг учраас ингэх боломж бүрддэггүй юм. Үүнээс гадна бас хивс, ноолууран бүтээгдэхүүн зэргийг нэрлэж болно, бүгд дэлхийд нэртэй бүтээгдэхүүн гэжээ.
21-нд, Хятад Монгол хоёр орны төрийн тэргүүн Улаанбаатар хотод хэлэлцээ хийж, хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон дээшлүүлэхээр шийдэж, уул уурхай, дэд бүтэц, банк санхүүг нэгтгэсэн цогт хамтын ажиллагааг хөгжүүлэх зарчмын дагуу дэд бүтцийг харилцан холбох, томоохон төслүүдийн хамтын ажиллагааг тэргүүлэх чиглэл болгохоор шийдсэн. Хэлэлцээний дараа хоёр орны төрийн тэргүүн "БНХАУ болон МУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал"-д гарын үсэг зурж, хамтын ажиллагааны 26 бичиг баримтанд гарын үсэг зурах ёслолд оролцжээ. Эдгээр баримт бичиг нь дипломат бодлого, эдийн засаг худалдаа, транзит тээвэр, уул уурхай, дэд бүтцийн барилга байгуулалт, банк санхүү, соёл, орон сууц зэрэг олон салбарыг хамарчээ. 2020 он гэхэд Хятад Монголын хоёр талын худалдааны хэмжээг 10 тэрбум ам долларт хүргэх зорилттой байна.
Монголын зүйр үгэнд "Сайн агт замын хань, сайн нөхөр холын хань" гэдэг. Хятад Монгол ын харилцаа өнөөдрийн хэмжээнд хүрсэн нь дээд давхаргын итгэлцлээс гадна, ард иргэдийн найрсаг харилцаатай нягт холбоотой юм. Одоо Монголын 8000 шахам оюутан Хятадад суралцаж байна, жил бүр Монголын 1 сая гаруй хүн Хятадад ирж байна. 2012 оны эцэс гэхэд Монголын 30 гаруй их дээд сургууль хятад хэлний мэргэжлийн анги нээж, 30 гаруй дунд бага сургууль хятад хэлний сургалт явуулж байна. Нийт Монгол улсын хэмжээнд 10 мянга гаруй хүн хятад хэл сурч байна.
Пүрэв гаригт болсон хэлэлцээний үеэр, Хятад Монголын тэргүүн нар хойшдын 5 жилд Хятадын тал Монголын талд 1000 хүнийг сургаж, Засгийн газрын тэтгэлгээр 1000 оюутныг суралцуулах боломж олгож, 2015 оноос 5 жилийн хугацаанд Хятадын тал жил бүр Монголын 100 залууг Хятадад аялуулна. Та бүхэн яг одоо Улаанбаатар хотын хүүхдийн ордонд болсон "Дорнын аялгуу" хятад дуу дуулаачдын 3-р тэмцээний үеэр хийсэн бичлэгийг сонсож байна. Уг тэмцээнд Монгол улсын 16 дунд бага сургуулийн 50 гаруй сурагч оролцсон юм.
Хятад хэлээр түргэн хэллэг хэлж байгаа энэ хүүхдийг Ховор Эрдэнэ гэдэг. Хятад улсын Ши Жиньпинийг Монголд айлчлах үеэр даргатай уулзах юм сан гэж тэр хүсэж байна. Даргатай уулзах боломж гарвал "Таны мөрөөдөл юу вэ, та мөрөөдлөө биелүүлж байсан уу?" гэж асууна гэв.
Дарга Ши Жиньпин олон мөрөөдөлтэй байх нь дамжиггүй. Монголд айлчлах үедээ ч тэрбээр мөрөөдлийнхөө тухай ингэж хэлсэн юм. "Хятад, Монголын өнө үүрдийн нөхөрлөлийг алд цэнхэр хадгаар уламжилъя, Хятад, Монголын хамтын хөгжлийн мөрөөдлийг цэлгэр уудам тал нутагт цогцлооё! " Эрхэм сонсогчид оо, нэвтрүүлгийн төгсгөлд та бүхэнд зориулан, Монгол ардын уртын дуу "энх мэндийн баяр" дууг аяны цэнхэр хадаг болгон өргөж байна. Таалан соёрхоно уу.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |