|
|
||
Хай Ши гэдэг нь Далайн баруунтаа гэсэн үг буюу Хөхнуурын баруун талд оршдог учраас ийнхүү нэрлэжээ. Тус бүс нутагт дэлхийд алдартай Цайдмын хотгор байдаг .Мөн Хятадын дугуйн үндэсний зэрэглэлийн туршиц бүс төдийгүй Хөхнуур мужийн үлгэр жишээ болон үндэстнүүдийн эв нэгдлийн бүс юм. Хай Ши жөүд монгол үндэстэн голлосон нийт 22 үндэстний цөөнх нэгэн гэр бүл болж оршин амьдардаг. Хай Шигийн монгол төвд үндэстний өөртөө засах жөүгийн засаг захиргаанд Дэлхий, Голмод зэрэг хоёр хот, Дулаан, Улаан, Тянь Жюнь зэрэг гурван сянь болон бусад нэгж суурингууд харьяалагддаг. Хөхнуурын монголчуудыг дээд монголчууд гэдэг ба Хай Ши жөүд голдуу хошууд монголчууд оршин суудаг. Энэ нутаг Хөхнуур түвдийн өндөрлөгт оршдгоороо бас алдартай ажээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |