• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин даргын Монголд хийсэн айлчлалын талаар мэдээлэл хийв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-08-23 09:30:34

    8-р сарын 21, 22-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Монгол улсад төрийн айлчлал хийв.Айлчлал дуусах үеэр ГХЯ-ны сайд Ван И дагалдан явсан сэтгүүлчдэд тус айлчлалын талаар мэдээлэл хийлээ.

    Ван И хэлэхдээ, "Хятад Монгол хоёр орон уул ус залгаа,4700 гаруй километр хуурай газрын хилтэй.Хоёр орны харилцаа холбоо өнө эртний түүхтэй,ард иргэд хоорондоо найрсаг зузаан сэтгэлтэй. Хятад Монголын харилцааг хөгжүүлэх нь хоёр талд стратегийн чухал ач холбогдолтой. Хятад Монгол хоёр орон аль аль нь өөрчлөлт хөгжил,сэргэн мандлын төлөө хүчин зүтгэж байгаа бөгөөд хөрштэйгээ найрсаг хамтран ажиллах хамтын хүсэлтэй юм.Хятад Монголын харилцаа түүхийн шинэ гараанд ирлээ. Цаг тохиол,газар орон,хүн зоны эе зохицонгуй харилцаа,хоёр орны хөгжлийн бүх боломж бүрджээ" гэж тэмдэглэв.

    Ван И цааш хэлэхдээ, 8-р сар бол Монголын намар цагийн хамгийн сайхан үе,Хятад Монголын харилцаа ч хамгийн сайн цаг үедээ орлоо. Ши Жиньпин Хятад улсын дарга болсноосоо хойш анх удаа Монголд , "анд нөхөр,амраг саднаа эргэх" айчлал хийлээ.Айлчлалын үеэр Монголын засгийн газар,ард түмэн элгэмсэг дотно хүлээн авсан бөгөөд Ши Жиньпин даргыг Монголд очих үеэр хур бороо орж байсан нь найрамдал,хамтын ажиллагааны шимт хурыг Монголд дагуулан авчирсан бэлэгшээлт үйл явдал боллоо.Ши Жиньпин дарга ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хэлэлцээр хийж,Хятад Монголын харилцааг дээшлүүлэх талаар чухал нийтлэг ойлголцолтой болж, Монголын засгийн газар,Их хурлын удирдагчидтай уулзан,УИХ-д чухал илтгэл тавьж,эдийн засаг худалдаа,хүмүүнлэгийн арга хэмжээнд оролцон,Монголын олон салбарынхантай уулзаж,итгэлцлээ нэмэгдүүлсэн,хамтын ажиллагаагаа хөгжүүлсэн,найрамдаа зузаатгасан олон амжилтад хүрчээ.Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ши Жиньпин дарга болон түүний гэргийг гэртээ урьж дайлсан бөгөөд ерөнхийлөгчийн гэргий гарын хоолоо хийж,гэр бүлийн найрсаг дотно яриа хөөрөө дэлгэцгээсэн.Монгол улс эртний уламжлалт эрийн гурван наадмаа зохион байгуулж,Ши Жиньпин дарга болон Хятадын ард түмэнд найрсаг сэтгэлээ илэрхийллээ.Ши Жиньпин даргын айлчлал түүхэн чухал ач холбогдолтой бөгөөд Хятад Монголын харилцааны түүхийн шинэ хуудсыг сөхлөө гэж Монголын тал үзэж байна.

    Нэгд,Хятад Монголын харилцааг шинээр томьёолж,найрамдал итгэлцлийг бэхжүүлэв.Ши Жиньпин дарга ерөнхийлөгч Элбэгдорж хамтарсан тунхаглалд гарын үсэг зурж,Хятад Монгол улсын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон дэвшлүүлжээ.Ши Жиньпин дарга Хятад улсын энхийн хөгжлийн замнал болон найрсаг хөршийн бодлогоо танилцуулж,олон улс бүс нутагт ямар өөрчлөлт гарсан ч Хятад улс Хятад Монголын найрсаг хамтын ажиллагааны гэрээний зориг санааг ямагт сахиж,Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрх,нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон Монголын ард түмний сонгосон хөгжлийн замыг хүндэтгэн,Хятад Монголын харилцааг Хятадын гадаад харилцааны тэргүүлэх чиглэлийн нэг болгоно гэж онцлов.Ши Жиньпин дарга 21-нд Монголын гол хэвлэл мэдээллээр нийтлэл гаргаж,найрсаг хөршийн хамтын ажиллагааны хүслээ илэрхийлсэн нь Монголын нийгмийн анхаарал,дэмжлэгийг хүртсэн юм.Монголын удирдагчид Ши Жиньпин даргын саналыг сайшааж, Монгол улс Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхийг гадаад бодлогынхоо гол чиглэл болгон,Хятад улсын Тайвань,Түвд зэргийн асуудлаарх байр суурийг шуурхай дэмжиж,Хятад улсыг салган бутаргахыг оролдсон аливаа хүчин болон үйл ажиллагааг дэмжихгүй гэжээ.Хоёр тал дээд давхаргын харилцаа,стратегийн зөвшилцөлтэй байж,гадаад харилцааны байгууллагууд стратегийн яриа хэлэлцээний механизм байгуулж,сэргийлэх,аюулгүйн байдлын талаарх хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг зөвшөөрчээ.

    Хоёрт,давуу талаа нөхвөрлөж,ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлэхийг онцлов.Монгол улс нөөц баялаг ихтэй,Хятад улс хөрөнгө техник хангалттай.Хоёр орон газар зүйн хувьд хөрш, эдийн засгаар харилцан нөхвөрлөж,хамтын ажиллагааны орон зай маш их.Хоёр орны төрийн тэргүүн олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг бүх талаар төлөвлөж, "уул уурхайг нээн хөгжүүлэх,дэд бүтэцийн баррилга байгуулалт,банк санхүүгийн хамтын ажиллагаа"-г нэгтгэсэн цогц хамтын ажиллагааг хөгжүүлэхээр шийдэж,дэд бүтцээр холбох,том төслүүдээр хамтарч ажиллах зэргийг тэргүүний хоёр чиглэл болгож, 2020 он гэхэд хоёр талын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэхээр шийдэв.Хоёр тал олон салбарын 30 гаруй төслийн хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж,хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулахаар шийдэв. Хятад улс Монгол улсад далайн гарц,транзит тээврийн зэрэг талаар туслан,хөнгөлөлт үзүүлэхээр шийдэв.Эдгээр том шийдвэр,арга бодлогууд хоёр орныг нягт уялдуулж,өөр өөрийн хөгжлийн стратегийг үр ашигтай холбосон нь хоёр талын бодит шаардлагад нийцэж байна. Хятадын дэвшүүлсэн Торгоны замын эдийн засгийн бүс байгуулах санал нь Монгол улсын Цайны зам байгуулах санаачилгаатай нийцэн,хоёр орны хамтын ажиллагаанд саруул уудам ирээдүйг нээлээ.

    Гуравт,ашиг тусын тухай зөв үзэл баримтлалаар Хятадын бололмжийг ашиглахыг дэмжих.Монгол улс өргөн уудам газар нутагтай,хүн ам цөөн,эдийн засгийн талаар гадаадад ихээхэн түшиглэдэг.Ши Жиньпин дарга,"Хятад Монгол хоорондын хамтын ажиллагаанд харилцан ашигтай,хамтаар ялах зарчмыг баримтлан,өөрийн ашгийн төлөө бусдыг хохироохгүй байхыг хичээнэ.Хятадын тал Монголтой нягт хамтран ажиллаж,Монгол улсад эх баялгаа эдийн засгийн болон хөгжлийн давуу болгоход нь туслахыг хүсдэг,мөн ийм хүчин чадалтай. Мөн Монголын тулгам хэрэгцээ шаардлагыг чухалчлан үзэж,хөгжлийн үр өгөөжөө хуваалцан,хамтдаа цэцэглэн хөгжих,ялангуяа хоёр талын хамтын ажиллагааны үр өгөөжийг Монголын иргэдэд түлхүү хүртээхийг хүсэж байна.Хятадын тал хэлсэн амлалтаа заавал биелүүлэх болно" гэж дахин давтан онцолж хэлсэн юм.Монгол улсад боловсон хүчин бэлтгэхэд туслахын тулд ирэх 5 жилд Хятадын тал Монголд 1000 хүнийг бэлтгэл сургалтад хамруулж,1000 оюутныг Хятадад тэтгэлгээр сургана гэж Ши Жиньпин дарга мэдэгдэв.Хятад улс эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмаар Монголд ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлэн,Монголын нийгэм эдийн засгийн хөгжлийг ахиулж буйг Монголын нийгэм эерэг хүлээж авч байна.Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ,хоёр талын харилцаанд Хятад улс Монголын ашиг сонирхлыг илүү их харгалзан буйд Монголын ард түмэн гүнээ талархаж байна гэжээ.

    Дөрөвт,хөршүүд хоорондоо баримтлах ёстой ёс зүйг тодорхойлон, эргэн тойрны орнууд Хятадын хөгжлөөс ашиг тус хүртэхийг сайшааж байгаагаа илэрхийллээ.Ши Жиньпин дарга илтгэлдээ,Азийн орнууд цаг эриний урсгал,иргэдийн хүсэл шаардлагыг дагах ёстой.Харилцан хүндэтгэх,зөвшилцлөөр саналаа нэгтгэх,бие биеийн тав тухтай байдлыг харгалзах Азийн суртлыг баримтлан,асуудлыг дорнын ухаанаар эеэр зохицуулан,зөрчлийг арилгаж,эв найрамдлаа ахиулах ёстой.Хамгийн чухал нь харилцан хүндэтгэж,харилцан итгэлцэн,бие биеийнхээ анхаарал тавьж буй асуудлыг харилцан хүндэтгэх ёстой.Саналаа нэгтгэн,зөрөөгөө арилгаж,яриа хэлэлцээ,хамтын ажиллагаагаар дамжуулан зөрчил маргааныг шийдвэрлэх ёстой.Хамтран ажиллаж, хамтдаа ялж,хамтдаа цэцэглэн хөгжих ёстой гэжээ.Тэрээр цааш нь онцолж хэлэхдээ,Хятад улс энх тайван хөгжлийн замналыг эрс хэлбэрэлтгүй баримтлах төдийгүй өөрөө хөгжлөө гээд бусдад эрэмгийлэх замаар яасан ч явахгүй юм.Хятад улс эргэн тойрны орнуудтайгаа дотно найрсаг,чин үнэнч,харилцан хөнгөлөлттэй,уудам багтаамжтай харилцах үзэл баримтлалыг мөрдөн,хөршүүдтэйгээ найрсгаар харилцаж,сайн түнш байж,хамтдаа хөгжих боломж болон орон зай хангах болно.Та бүхний Хятадын хөгжлөөс хуваалцан, хамтдаа хөгжихийг хүсэж байна гэжээ.Монголын олон нийт Хятадын сайн хөршийн найрсаг харилцааны бодлогыг өндрөөр үнэлж,Хятадын хөршүүддээ хэрэгжүүлж буй дипломат бодлого Монголд,мөн бусад хөршүүдэд чухал боломж тохиол болно гэдэгт итгэлтэй байна гэжээ.


    Ван И илтгэлийнхээ төгсгөлд хэлэхдээ,эргэн тойрны орчин ахуй бол бидний амар тайван аж төрж,хөгжин цэцэглэхийн ул суурь юм.Бид бодит үйл ажиллагаагаараа эргэн тойрны хөрш зэргэлдээх орнуудтайгаа дотно найрсаг,чин үнэнч,харилцан хөнгөлөлттэй,уудам багтаамжтай харилцаж,найрсаг,амгалан,баян хөрш байх зарчмыг мөрдөн,эргэн тойрны боломж тохиолыг Хятадын хөгжлийн боломж болгох төдийгүй Хятадын хөгжлийн боломжийг хөршүүдтэйгээ хуваалцаж,Азийн хөршүүд хоорондын итгэлцэл хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хамтдаа тогтвортой хөгжихийг баримтлах болно гэжээ. \Ц\

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе