• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Монголын улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой дахин уулзлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-08-23 10:53:49
    Хятад улсын дарга Ши Жиньпин 22-ны өдөр Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой дахин уулзлаа.

    22-ны үдэд Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюань нар Улаанбаатар хотын захын дүүрэгт орших ерөнхийлөгчийн ордонд хүрч зочиллоо. Ц.Элбэгдорж болон түүний гэргий Х.Болормаа тэднийг элэгсэг дотноор угтан авч, Хятад Монголын харилцааг хөгжүүлэх, мөн түүнчлэн харилцан сонирхсон томоохон асуудлаар халуун дотно яриа өрнүүлэв.

    Ши Жиньпин хэлэхдээ, "Айлчлал маань хэдийгээр богино хугацаанд болсон боловч маш дотно найрсаг болж, садан төрлөө эргэж тойрч байгаа мэт санагдаж байна. Монголын тал найрсаг дотно хүлээж авсан нь Монголын ард түмний гүн зузаан сэтгэлийг бидэнд мэдрүүллээ. Бид хамтдаа хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон дэвшүүлэхээр шийдэж, мөн олон салбарт чухал гэрээ хэлэлцээрүүд хийж, нийтлэг ойлголтод хүрлээ. Айлчлал маань баялаг үр дүнд хүрсэнд би сэтгэл хангалуун байна. Миний бие эрхэм ерөнхийлөгч тантай хамт хоёр талын нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, хоёр талын хамтын ажиллагааны төслийг үр дүнд хүргэж, хоёр орны харилцааг харилцан хүндэтгэсэн, эрх тэгш харилцан ашигтай байх үндсэн дээр тогтвортой хөгжүүлэхэд бэлэн байна" гэжээ.

    Ц.Элбэгдорж хэлэхдээ, "Ши Жиньпин даргын айлчлал чухал үр дүнд хүрсэн түүхэн айлчлал боллоо. Бид гүнзгий сайн ярилцсан. Тантай хамт байхад ойр дотно санагдаж, сайхан сэтгэгдэл төрсөн. Бидний хоорондын ахан дүүгийн найрсаг харилцааг миний бие эрхэмлэн үзэж байна. Тантай хамт хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Монгол Хятадын иж бүрэн стратегийн харилцаанаас хоёр ард түмэнд үр шим хүртээхэд бэлэн байна" гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе