Хятад, Монголын тал газрын тос байгалийн хийн салбарт эрчимтэй хамтран ажиллана
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2014-08-23 15:12:13
21-нд, Хятадын нефть, байгалийн хийн үндэсний корпораци Монгол улсын Газрын тосны газартай Улаанбаатар хотноо "Хятадын Газрын тос байгалийн хийн үндэсний корпораци болон Монгол улсын Газрын тосны газар хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг"-т гарын үсэг зуржээ.
Уг санамж бичгийг байгуулахад Хятад улсын дарга Ши Жиньпин болон Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар байлцсан юм.
Энэ санамж бичиг нь Хятад, Монгол хоёр талын нефть байгалийн хийн салбарын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх бас нэгэн чухал алхам гэж шинжээчид үзэж байна. \Р\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл