• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпиний айлчлалд гадаадын хэвлэлийнхэн өндөр анхаарал хандуулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-08-23 15:56:53

        Хятад улсын дарга Ши Жиньпин 8-р сарын 21-22-ний өдрүүдэд Монгол улсад төрийн айлчлал хийсэн юм. Айлчлалын үеэр, Хятад Монгол хоёр орон дипломат харилцаа, эдийн засаг худалдаа, ачаа тээвэр, банк санхүү, соёл хүмүүнлэг, уул уурхай зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан юм. Ялангуяа, Хятад Монгол хоёр орон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, хоёр талын харилцааг түүхийн шинэ шатанд дэвшлүүлсэн явдлыг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн онцгой анхааран, өргөн мэдээлэл дамжуулж байна.

       "Оросын дуу хоолой" радио станц 22-д мэдээлэхдээ, энэ удаагийн айлчлалын хамгийн тод дохио бол     Хятад Монголын харилцаа олон шалгууруудыг давж, чанарын шилжилт хийсэн явдал юм. Хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон дэвшүүлсэн нь хоёр орон харилцааны хөгжил дэх саад бэрхшээлээ даван туулж, хамтын ажиллагааны шинэ чиг хандлагыг эхлүүлж буйг харууллаа гэжээ.

       Ройтерс агентлаг мэдээлэхдээ, Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал нь Хятад Монгол хоёр орны эдийн засгийн харилцааг гүнзгий эрчимжүүлэх зорилготой юм. Монгол улсын засгийн газар уул уурхай болон дэд бүтцийн салбартаа Хятадын талыг оролцуулахыг өөдрөгөөр харж буй бөгөөд дээрх хоёр салбарыг тулгуур аж үйлдвэр болгох нь МУ-ын урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө юм гэжээ.

        Арван гаруй жилийн дараа Хятад улсын дарга Ши Жиньпин Монгол улсад дахин айлчилж байна, тэр тусмаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь айлчлалын чухал агуулга болсон нь ихээхэн онцлог юм. Энэ нь Хятад улсын эдийн засгийн хөгжилд Монгол улсын байгалийн нөөц баялаг шаардлагатай, мөн Монгол улсын хувьд Хятад улс нь нүүрс болон зэсийн хамгийн том экспортын зах зээл болж байгатай холбоотой юм гэж Францын Пресс агентлаг тэмдэглэжээ.
  
        "Америкийн дуу хоолой", Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал нь Хятадын хөрш орнуудтайгаа дипломат харилцаагаа хөгжүүлэх хүчин чармайлтын нэг хэсэг юм гэж мэдээлэв. \Р\
     

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе