• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин гэргийн хамт Ц.Элбэгдоржийн гэрт зоог барилаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-08-23 11:56:06

       22-д Хятад улсын дарга Ши Жиньпиний Монгол улс дахь төрийн айлчлал үргэлжилж, мөн өдрийн үдэд гэргий Пэн Лиюаний хамт МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар хотын захын дүүрэгт орших Ерөнхийлөгчийн ордонд зочилж, гэрийн зоог барьжээ. Хоёр орны төрийн тэргүүн нар найрсаг дотно яриа өрнүүлж, Хятад Монгол хоёр орны харилцаа болон хамтын ашиг сонирхол дахь чухал асуудлаар санал бодлоо солилцжээ.

        "Их сайхан тав тухтай орчинтой юм байна,,,,"

       22-ний үд дундын үеэр Ши Жиньпин гэргийнхээ хамт Ц.Элбэгдоржийн гэрт морилон саатсанаар, Монгол төрийн зочин дайлах түүхэнд байгаагүй уламжлалт бус хүлэн авалт буюу ерөнхийлөгчийн гэрийн дайллага боллоо. Энэ дайллагад ямар ямар зоог барьсныг ерөнхийлөгчийн ярианаас сонсоход,  за, ингээд монгол хонины боодог хийсэн байгаа. Манай Монголд бол улсууд ямааны боодог хийдэг. Хонины боодгийг бол ер нь хийж чаддаггүй юм. Тэгээд би энэ хонины боодгийг задалж үлдээе. Ши Жиньпин дарга эхлэн зооглоорой.

       Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн хэлж байгаа энэ хоол бол Монголчуудын зочин дайлах хүндэтгэлийн зоог юм. Мөн өдрийн гэрийн хоолыг ерөнхийлөгчийн гэргий өөрийн гараар бэлтгэж хийсэн нь гэрийн хоолны халуун дулаан уур амьсгалыг хүмүүст мэдрүүлж байлаа. Албаны зангиагүй, гэр бүлийн уулзалт нь улс хоорондын нягт дотно харилцааг илэрхийлэх хэлбэр юм. 2003 онд Хү Жиньтао Хятад улсын даргын албан тушаалдаа орсон даруйдаа Орост айлчилахад ерөнхийлөгч Владимир Путин Москвагийн захын дүүрэг дэх өөрийн гэртээ түүнд зориулж гэрийн дайллага хийж байсан юм. Мөн 2012 онд, тухайн үед Хятад улсын орлогч дарга байсан Ши Жиньпин Америкт айлчилахад анхны өдөр нь Байден дэд ерөнхийлөгчийн ордондоо гэрийн дайллага зохион байгуулж байсан юм. 2013 онд Ши Жиньпин Малайзад айлчлахад Ерөнхий сайд Нажив мөн гэрийн дайллага хийж, Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюань нарыг хүндэтгэлтэй хүлээж авч байсан юм.

       Жижиг хэмжээний гэрийн дайллага ч том хэмжээний төрийн дайллагатай адилхан байдаг. Ийм гэрийн дайллага өндөр зиндаанд зохион байгуулагддаг бөгөөд дотно яриа өрнүүлж, хууч хөөрөх том орон зайтай төдийгүй өргөн сэдвээр ярилцах боломж олгодог. 22-ны өдрийн гэрийн дайллагын үеэр ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, дарга Ши Жиньпинтэй хамт байхад маш элэгсэг дотно санагдаж байна, ахан дүүсийн найрсаг сэтгэлийг эрхэмлэн үзэх болно, түүнтэй хамт Хятад Монголын иж бүрэн стратегийн харилцааг цаашид хөгжүүлж, хоёр ард түмэнд үр шимийг нь хүртээхэд бэлэн байна гэж хэлсэн юм.\Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе